Зүүн гар талаас Португалийн мисс, Замбигийн мисс, Мьянмарын мисс, Missosology сайтыг үүсгэн байгуулагч Пави Винтура, Орос, Филиппин, Монголын гоо бүсгүйчүүд
Монгол Улсад анх удаа зохион байгуулсан олон улсын хэмжээний “Face of Beauty International 2016” гоо бүсгүйн тэмцээний ялагчийн титмийг ОХУ-ын гоо бүсгүй зүүлээ. Мөн эх орноо төлөөлөн оролцсон манай улсын гоо бүсгүй Э.Урангоо дөрөвдүгээр байр эзэллээ.
60 орны гоо бүсгүй оролцсон энэхүү тэмцээний дэд байрын миссийн титмийг Замби улсын мисс зүүсэн бол гуравдугаар байранд Филиппиний мисс, мөн тавдугаар байрын титмийг Португаль улсын гоо бүсгүй зүүлээ.
ОХУ-ын миссийн сэтгэгдлийг сонсоход:
“Үнэнийг хэлэхэд би өөрийгөө ялагч болно гэж бодож байсангүй. Гэхдээ надад үнэхээр сайхан байна. Би Монголд гайхамшигтай сайхан өдрүүдийг өнгөрөөлөө. Энэ миний амьдралын хамгийн мартагдашгүй мөч байх болно. Зөвхөн ялагч болсондоо ч биш энд өнгөрүүлсэн цаг мөч бүхнийг би мартахгүй. Монгол улсад баярлалаа, тэмцээний зохион байгуулагчид болон надад тусалсан хүн бүхэнд баярлалаа” гэлээ.
Хоёр долоо хоног хэрхэн өнгөрсөн талаар асуухад “Хоёр долоо хоног маш хурдан өнгөрлөө. Өдөр бүр бэлтгэл, аялал зугаалгатай байлаа. Маш олон хүнтэй танилцаж, тэд надад үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээлээ. Тиймээс энэ бүхэн дуусч байгаад надад гунигтай байна. Гэхдээ би 2016 оны мисс гэдэг цолтойгоо бүтэн жил явна шүү дээ” хэмээн ярилаа.
“Корпорэйт” зочид буудлын Концертын их танхимд болсон энэхүү тэмцээний эцсийн шатны шалгаруулалт үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлагийн тоглолт болон олон улсын гоо бүсгүйчүүд нэгэн зэрэг хамтдаа монгол үндэсний бүжиг бүжиглэж толилуулснаар эхэллээ.
Тэмцээний шүүгчээр
- “Face of Beauty International” тэмцээнийг үүсгэн байгуулагч Мила Мануэль,
- “Face of Beauty International 2016” тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах төслийн удирдагч, “Монгол гоо сайхан” холбооны тэргүүн Ж.Анхбаяр,
- Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин Валерия Лукьянова
- Тэмцээний Монгол талын шүүгч, хөтлөгч П.Анужин,
- “Face of Beauty international 2015” тэмцээний тэргүүн байрын шагналт, Унгарын мисс Далма Карман болон
- тус тэмцээний Miss Teen номинацийн ялагч Н.Сото
- Missosology сайтын үүсгэн байгуулагч Пави Винтура нар ажиллалаа.
Хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотноо үргэлжилсэн тэмцээний урьдчилсан шалгаруулалтын үеэр Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй, Усны хувцастай гоо бүсгүй, Спортлог мисс, Авьяаслаг мисс, Мазаалайг хамгаалах уриан дор бэлдсэн шилдэг илтгэл зэрэг шалгаруулалтууд болсон билээ. Эдгээр номинациудад түрүүлсэн бүсгүйчүүдийг өнөөдөр зарлалаа.
Тухайлбал,
- Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүй– Филиппиний гоо бүсгүй
- Шилдэг усны хувцастай 15 гоо бүсгүйд: Алтайн Бүгд Найрамдах улс, Эквадор, Унгар, Молдав, Монако, Монгол, Мьянмар, Филиппин, Орос, Замби, Словак, Швейцарь, Бельги, Косово, Пөрагвай улсын бүсгүйчүүд шалгарч Акүа Фитнесс төвийн захирал Укагийн урласан усны хувцсыг өмсч тайзнаа гарч, Замби улсын мисс энэ номинацид түрүүллээ.
- Шилдэг Үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүй-Монголын гоо бүсгүй
Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүйгээр Филиппиний гоо бүсгүй шалгарлаа
Шилдэг бикини мисс-Замби улсын гоо бүсгүй
Шилдэг үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүйгээр Монголын мисс шалгарлаа
Шилдэг 16 оролцогчид: Португаль, Мьянмар, Филлипин, Унгар, Монако, Бельги, Португаль, Орос, Парагвай, Сибирь, Замби, ШриЛанк, Финлянд, Малайз, Египет, Монголын гоо бүсгүйчүүд тодорлоо.
БОАЖЯамны нэрэмжит мазаалайн элч шагналыг Самоа улсын гоо бүсгүй хүртлээ
БОАЖЯамны нэрэмжит мазаалайн элч шагнал– Самоа улсын гоо бүсгүй шагнал
Шилдэг 10
- Португаль
- Монгол
- Филлиппин
- Орос
- Монако
- Египет
- Хятад
- Замби
- Малайз
- Парагвай
Тэмцээний үеэр Украины 2007 оны мисс, дуучин, жүжигчин, загвар өмсөгч Валерия Лукьянова өөрийн дууг толилууллаа.
Мөн түүний дараа Авьяаслаг мисс номинацийн шилдэг тавд багтсан Э.Урангоо ардын дуу дуулахын зэрэгцээ модерн бүжиг бүжиглэсэн бол Испанийн гоо бүсгүй мөн үндэсний бүжгээ толилууллаа. Ингээд шилдэг 10 оролцогчийн ес нь монгол үндэсний хувцас өмсөж амилууллаа. Португалийн мисс үүний дараа үндэсний бүжгээ бүжиглэсэн юм.
Шилдэг 5 оролцогчид:
- Орос
- Монгол
- Замби
- Португаль
- Филиппин
Үүний дараа асуулт хариултын тэмцээн болж, шүүгч тус бүр шилдэг таван оролцогчоос Гоо сайхан гэж юу вэ? Та хайрыг юу гэж боддог вэ? Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгний учир? Эмэгтэй хүний гоо сайхан, Тэмцээний ялагч болбол мазаалайг хамгаалах үйлсэд ямар хувь нэмэр оруулах вэ гэх мэт асуултууд тавьж байлаа.
Тус тэмцээний Монгол талын шүүгч П.Анужин, Унгарын мисс Далма Карман, Шүүгч Пуэрто Рикогийн өсвөр насны мисс Н.Сота, Валерья Лукьянова, Пави Винтура нар дараах номинациудад тэргүүлсэн гоо бүсгүйчүүдэд шагнал гардууллаа.
- Авьяаслаг мисс-Монгол
- Ухаалаг мисс-Орос
- Сайн үйлсийн гоо бүсгүй-Швейцарь
- Спортлог мисс-Монако
- Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс-Филиппин
- Нөхөрсөг мисс-Сибирь
- Фото зургийн дүр төрхтэй мисс-Япон
- Аялал жуулчлалын элч гоо бүсгүй-Парагвай
- Өсвөр насны мисс– Мьянмар улсын миссүүдэд шагнал гардууллаа.
Үндэсний хувцастай гоо бүсгүйчүүд
Шилдэг үндэсний хувцастай гоо бүсгүйгээр Филиппиний мисс шалгарлаа
Усны хувцастай шилдэг 15 гоо бүсгүй
Казахстаны мисс ‘Je t’aime’ дууг дууллаа
Шилдэг үдшийн гоёлын даашинзтай гоо бүсгүйгээр Монголын мисс шалгарлаа
Хятадын мисс ‘My heart will go on’ дууг дууллаа
Дуучин Э.Энхзол
Монголын мисс Э.Урангоо дуу дуулж, бүжиглэлээ
Испанийн гоо бүсгүй бүжиглэлээ
Шилдэг таван гоо бүсгүй монгол үндэсний хувцсаар гоёлоо
Шилэг таван гоо бүсгүй шүүгчийн асуултанд хариуллаа
Дуучин Б.Амархүү
Украины дуучин, жүжигчин Валерия Лукьянова
Монголын мисс ‘Авьяаслаг гоо бүсгүй’ шагнал хүртлээ
Оросын мисс ‘Ухаалаг гоо бүсгүй’ шагнал хүртлээ
‘Сайн үйлсийн гоо бүсгүй’ шагналыг Швейцарийн гоо бүсгүй хүртлээ
‘Спортлог мисс’-ийн шагналыг Монакогийн мисс хүртлээ
‘Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс’-ээр Филиппиний гоо бүсгүй шалгарлаа
Тавдугаар байранд Португаль улсын гоо бүсгүй орлоо
Дөрөвдүгээр байранд Монголын гоо бүсгүй шалгарлаа
Гуравдугаар байранд Филиппиний гоо бүсгүй шалгарлаа
Мьянмарын мисс ‘Miss teen’ буюу өсвөр насны миссээр шалгарлаа
Дэд байрын миссээр Замби улсын мисс шалгарлаа
Ялагчийн титмийг ОХУ-ын мисс зүүлээ
Зургийг: Д.Жавхлантөгс
Сэтгүүлч А.Наранцацрал