Дуучин, жүжигчин Майли Сайрус хүмүүсийг алмайруулахдаа гаршсан нэгэн. Гадаад төрх, өмссөн хувцас, тайзан дээр гаргах элдэв авираас гадна хэтэрхий задгай амтайгаар алдартай.
23 настай Сайрусыг энэ жилдээ багтан Лайам Хэмсфорттой хуримлах тухай яриа Холливудын хөндийгээр тархаад байгаа. Хайртай залуугаасаа өмнө Майли охидтой ч амрагладаг байсан тухайгаа ярьсан удаатай.
Саяхан тэрбээр сексийн талаар ёстой нэг “сэгсийтэл” ярьжээ.
“Би насан туршдаа өөрийн хүйс, сексийн сонирхлоо ойлгохгүй л байгаа хүн. “Бисексуал” гэдэг үгийг би үзэн яддаг. Надтай хамт эрэгтэй хүн байна уу, бүсгүй хүн байна уу гэдгийг би нэг их онцгойлон анхаардаггүй. Миний “бэлгийн” нүд тав, зургаадугаар ангид л нээгдэж эхэлсэн юм болов уу. Бүсгүй хүнтэй анх харьцаанд орж байлаа” хэмээн Variety сэтгүүлд өгсөн ярилцлагандаа өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn