Эмэгтэй хүн эрднийн чулуу хоёр жижиг тусмаа үнэтэй гэдэг. Та намхан нуруутайдаа сэтгэлээр унадаггүй ч өндөр харагдахыг хүсдэг биз дээ. Тэгвэл намхан бүсгүйчүүд юуг анхаарах хэрэгтэйг хамтдаа мэдэж авъя.
1. Та өөрийгөө намхан гэж боддог бол өндөр өсгийт өдөр тутамдаа өмсч сураарай. Өндөр өсгийт таныг өөртөө итгэлтэй болгохоос гадна гайхалтай харагдуулах болно.
2. Намхан эмэгтэйчүүдэд хэтэрхий урт үс зохидоггүй гэдгийг санаарай. Тиймээс та биеийн өндөртөө таруулан үсний уртыг тохируулаарай.
3. Намхан хүмүүсийн ихэнх нь өөртөө итгэлгүй байдаг нь судалгаанаас тогтоогджээ. Тиймээс та өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг санаарай.
4. Хэтэрхий биеэ барьсан хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Учир хэт бие барьсан хувцас таныг эвгүй харагдуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг багасгадаг байна.
5. Хэрвээ та хүүхэд төрүүлээгүй бол өндөр болж болно. Та сунгалтын дасгал хийснээр өндөр болох боломжтой. Сунгалтын дасгал зөвхөн өндөр болгохоос гадна биеийн чилээг гаргаж, уян хатан болгодог байна. Танд амжилт хүсье