Найруулагч Бат-Өлзий, МУГЖ Сарантуяа нарын хүү Тамирыг “Boom Town” хамталгийн дуучин, жүжигчин, бүжигчин, кино найруулагч гэдгээр нь олон нийт андахгүй мэднэ. Тэрээр ихэр бөгөөд, эцэг эхээс гурвуулаа юм. Урлагийн гэр бүлээс мэндэлсэн Б.Тамирын тухайд “Маш Нууц” киног аав ээжийнхээ хамт найруулан хийснээр өөрийнхөө авъяас билгийг түмэн олонд харуулж чадсан билээ.
Долоон жилийн өмнө зохиолч Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан “Sound of kiss” хамтлагийн ахлагч Г.Золзаяатай дэр нэгтгэж хөөрхөн охинтой болж аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмэгдсэн байсан ч удалгүй хоёр тийш болсон юм. Хосуудын салсан шалтгаан нь жүжигчин Б.Тамирын эхнэр Г.Золзаяа Топ модель Пүрэвсүрэнгийн экс найз залуу Цэгцбаатартай амраглаж байгаад Б.Тамирт “гардуулсан” гэх мэдээлэл байдаг байна.
Тамир Золзаяагаас салсаныхаа дараа жүжигчин Мөнхсоёлтой дотно харьцаа үүсгэн удалгүй салж, харин саяхнаас нэгэн залуухан үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүй загвар өмсөгч ба өдгөө Хятад улсад суралцдаг байна. Хосууд өнгөрсөн зун Европоор аялсан гэнэ.
А.Хатангоо
zuvsongolt.mn