Алс холын Америкт амьдрахаар одсон дуучин Э.Энхзол гоёл чимэглэлийн компанийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчилж, дуу хуураас илүүтэй моделийн ажилд шимтээд байгаа. Долоо хоног бүр шинэ зураг авалт хийлгэдэг түүний хувьд нүүр будалтаа өөрөө хийж, хувцас загварын хэв маягаа тодорхойлох дуртай гэх.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “B” продакшинд харьяалагдаж явахдаа DZ man-тэй хамтарч дуулснаар олны овоо хараанд өртөөд амжсан Э.Энхзол Америкт чамгүй хугацааг үдсэн бүсгүй. Харь оронд ажиллаж амьдрах үедээ хайртай хүнээ олж, сүйн бөгжөө хүртэл солилцоод авсан ч эх орондоо эргэж ирээд энэ бүхнээ цуцалсан гэгддэг нь үнэн. Тэрбээр анхны бие даасан цомгоо гаргах гэж байгаагаа дуулгахын сацуу нөхөртэй болсноо хэвлэлийнхэнд ам алдсан удаатай.
Гэвч өдгөө гон бие, гозон толгой үлдсэн гэдгээ саяхны нэгэн нэвтрүүлгээр ярьж орхисон дуучин бүсгүй маань төд удалгүй сүй тавьсан тухайгаа зарлалаа. “Яг түүн шиг” шоуны тайзнаа өөрийн авьяас чадвар, гоо үзэсгэлэнг үзэгч олонд мэдрүүлж чадсан Э.Энхзол ийнхүү шинэ хайр дурлалтай учирснаа нуусангүй. Түүний энэхүү мэдээг сонсоод олон хүн баяр хүргэж, гэр бүлийн амьдралд нь аз жаргал хүсчээ.
С.Цахиур