Өнгөрөгч Баасан гаригт “ШангриЛа”-д их хотын хамаг л дэгжин хатагтай нарыг цуглуулан “YAVUU” фэшн шоугаа хийсэн дизайнер бүсгүйг бид танилцуулж байна. Асар үнэтэй, уран нарийн тансаг хийцтэй Японы кимоногийн материалаар өдөр тутмын хувцас үйлдвэрлэх санааг жирийн Монгол бүсгүй сэдсэн нь тэндээ ч гайхагдсан үзүүлэлт байлаа. Б.Явууцагаан гэж хэн бэ?
1. Токио хот Шинжикү болон Шибуяа дүүргийн хэд хэдэн тансаг зэрэглэлийн хувцас худалдаалдаг дэлгүүрт түүний улирлын болон кимоно цуглуулга худалдаалагддаг.
2. Ирээдүйн авьяаслаг дизайнер Баянхонгор аймагт дунд сургуулиа төгсөн Урлах эрдэм дээд сургуулийн хувцасны загвар зохион бүтээгчийн ангид охин элсэн оржээ.
3. Токиогийн “Vantan” их сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөн мастер хамгаалсан анхны Монгол оюутан.
4. “YAVUU” брэндээ үүсгээд 4 дэх жилдээ амжилттай удирдаж яваа.
5. Японд өөрийн нэрийн дэлгүүртэй болж амжаагүй байгаа ба ирэх онд эх орондоо дэлгүүр нээхээр төлөвлөжээ.
6. Тус брэндийн загвар чамин тансаг, өвөрмөц материалтайгаас гадна эмэгтэй хүний бие галбирыг илүү тодотгож өөртөө итгэлтэй эрхэмсэг харагдуулдаг байна. Биед эвтэйхэн, хамгийн гол нь материал, эсгүүр, оёдлын чанарын хувьд эдэлгээ урт гэдэг нь онцлог болдог.
7. 30-50 насны дайчин, нийгэмд хөлөө олсон бүсгүйчүүдийн дуу хоолойг хувцаслалтаар нь илэрхийлэхийг зорьсон Б.Явууцагаан удахгүй ноолуурын брэнд гаргах бодолтойгоо хуваалцсан.
8. Пикассогийн хээг хувцасан дээрээ зурсан авьяаслаг дизайнерын нэг коллекц 20-30 хувцастнаас бүрддэг ба өртгийн хувьд дунджаар 20 орчим сая төгрөг болдог байна.
9. Өөрийгөө брэндийн дүр төрх имиж нь байх ёстой гэж боддог бүсгүй нүүр царай нь болж хувцасаа рекламдсан нь олны таашаалд ихэд нийцсэн.
10. Хувийн амьдралын тухайд ганц бие.
Х.Тэргэл
zuvsongolt.mn