2012 онд Анжело хүүгээ төрүүлснээс хойш уран бүтээлээсээ түр хугацаагаар хөндийрөөд байсан ч өнгөрсөн онд асар их амжилттайгаар тайзнаа эргэн ирсэн дуучин Адель “Vanity Fair” сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Түүний урлагийн болон хувийн амьдралын тухай сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байна.
Дуучин Адель анх хүүгээ төрүүлснээс хойш төрсний дараах сэтгэл гутралтай болсон нь маш хүнд дарамттай байсан гэдгээ нуусангүй. Эхчүүдэд тохиох эл сэтгэл санааны хямрал нь төрүүлсэн хүүхдээ хүсэхгүй байх, аль болох холхон байхыг чухалчлах зэргээр илэрдэг бөгөөд Адель ч мөн энэ хэцүү үеийг туулаад гарсан гэнэ.
Найз залуу Саймон Конеки нь түүнийг жирэмсэн болон хүүхэдтэй найз хүүхнүүдтэйгээ уулзаж, хүүхдийн тухай эерэг бодол санаатай байхыг зөвлөдөг байж.
Тун саяхны нэгэн тоглолтын үеэр ахин хүүхэдтэй болохыг хүсч буйгаа илэрхийлсэн Адель өөрийгөө буруутгажээ. Анжелог төрсний дараа маш хэцүү байсан, харин ахин хүүхэдтэй болохыг хүссэн нь маш буруу, би бэлэн биш байна гэжээ.
Аялан тоглолтоо хийж яваа түүний “25” цомог нь Их Британи улсад хамгийн их борлуулагдсан цомгоор шалгараад байгаа билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn