Дэлхийн хамгийн атаархал төрүүлэм сүйт залуусын нэг болох ханхүү Харригийн дурлалт бүсгүй хэн байх бол гэсэн асуултын хариу арайхийн нэг юм гарч ирсэн талаар Британийн шар хэвлэлүүд дуу дуугаа авалцан шаагилдаж эхлэв. Тэдэнд өгүүлж буйгаар, Хатан хааны гэр бүлийн 32 настай гоонь ханхүү АНУ-ын жүжигчин, 35 настай Меган Маркл-тай уулзан учирч байгаа бөгөөд дурлалт бүсгүй нь одоогоор нөхөртэй гэнэ.
Express-д мэдээлснээр, энэ оны тавдугаар сард Invictus Games спортын төсөл хэрэгжүүлэхээр ханхүү Харри Торонто хотод айлчлах үеэр тэд анх танилцсан аж. Тухайн үед тус хотод Марклын тоглосон Suits телецувралын зураг авалт явагдаж байж.
Олны цуу яриагаар, ханхүү Харри өөрийн дурлалт бүсгүйгээ ах хунтайж Уильям, түүний гэргий Кейт Миддлтон нарт танилцуулаад амжсан гэнэ. Гэвч энэ талаарх албан ёсны мэдээлэл одоогоор алга байгаа бөгөөд Харри, Маркл нарын хайрын романы тухай хоёр талаас ямар ч сураг ажиг хараахан байхгүй байгаа бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN