“Америкийн дараагийн топ модель” шоуны од, алаг тарлан үхэр хэмээн алдаршсан, модель Уинние Харлов “Hunger” сэтгүүлийг чимж, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Таны гадаад төрх тун гайхалтай. Таныг шинэ дүр төрх хэмээн загвар зохион бүтээгчид хэлдэг.
-Тиймээ. Би ийнхүү хэлж байхыг сонсч байсан. Гэхдээ энэ бүхэн надад таалагдахаасаа илүү бага зэрэг сэтгэлийг минь гонсойлгосон. Би ховор төрлийн арьсны өвчтэй төрсөн. Долоон настай байхаас миний арьс бусдаас өөр болсон. Би их ичдэг байсан. Арьснаасаа болоод үхэхийг хүсч байсан.
-Гэхдээ та одоо өөрийгөө хараач. Их үзэсгэлэнтэй харагдаж байна. Тиймээс сэтгэлээр унах хэрэггүй.
-Баярлалаа. Тайра Бэнкс миний амьдралыг бүхэлд минь өөрчилсөн. Хэрвээ Тайра намайг тоогоогүй байсан бол би өнөөдөр ямар байхаа мэдэхгүй сууна.
-Та бол “Америкийн дараагийн топ модель” шоуны од. Мэдээж хэрэг шоу таны амьдралыг бүхэлд нь өөрчилсөн байх?
-Үнэн, үнэн. Хэдий би ялагч болж чадаагүй ч амьдралаа гэрэлтүүлэх алтан тасалбарыг өөрийн болгосон.
-Таныг шоунд оролцож байхдаа их бүдүүлэг аашилдаг байсан гэдэг?
-Би багадаа их хэцүү амьдрал туулсан. Үнэнийг хэлэхэд, гэр бүл минь намайг тоодоггүй байсан. Гадуур гарахаар хүмүүс намайг өрөвдөж харна. Сургуульд явахаар намайг сурагчид гоочилдог байлаа. Надад энэ бүхэн дарамт учруулдаг байсан. Би их эртнээс биеэ хамгаалж сурсан. Энэ бүхэн миний зан аашинд сөргөөр нөлөөлсөн байх.
-Тайра Бэнкс ааш зангийн талаар танд зөвлөгөө өгсөн гэсэн. Энэ үнэн үү?
-Үнэн. “Хэрвээ алдартай болмоор байвал уур бухимдлаа хогийн саванд хий. Бас сайн ном унш” гэж зөвлөсөн. Би одоо 22 настай. Амьдралын боломжоосоо болоод их сургуульд сураагүй. Их сургуульд сурах талаар бодож байгаа. Гэхдээ хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Тайра Бэнкс шиг болмоор байна. Энэ бүсгүйтэй эн тэнцүү болмоор байна. Тиймээс өөрийн засч болох зүйлээ засах болно. Би чадна. Би өмнө нь шалбаагт байсан. Харин одоо цэвэр усанд дур зоргоороо сэлж байна.
-Таныг “формула 1”-ийн уралдаанч Льюс Хэмилтонтой болзох болсон гэсэн. Энэ талаар?
-Үнэнийг хэлэхэд, би таны асуултад хариулмааргүй байна.
-Өмнө нь таныг хөтлөгч Ник Каннонтой хүртэл холбон бичиж байсан?
-Тиймээ.
-Энэ үнэн үү?
-Хэсэг хугацаанд болзсон.
Б.Дэлгэрцэцэг