Жастин Биберийн экс найз охин Жейд Пирс зургаан сартай жирэмсэн гэдгээ инстаграм хуудсаараа мэдэгдлээ.
Загвар өмсөгч, гоо сайхны блог хөтөлдөг Жейд Пирс Жастин нар өнгөрөгч оноос үерхэж эхэхлсэн бөгөөд энэ оны эхээр салсан юм. Жастинаас салаад удаагүй байхдаа Жейд блоггер, реппер Майк Диксонтой болзож эхэлсэн байна. Майк болон Жейд нар цахим сүлжээнд маш идэвхитэй байдаг боловч шинэ мэндлэх хүнийхээ тухай мэдээг зургаан сар тас нуусны эцэст олонд зарласан нь энэ юм.
Хосууд хүүхэдтэй болсондоо маш их баяртай байгаа бөгөөд хүүхдээ хорвоод мэндлэх тэд өдрийг тэсэн ядан хүлээж буйгаа бичжээ.
Канадын дуучин Жастин Бибер, Жейд Пирс нарын тухай элдэв шуугиан тасардаггүй байсан билээ. Хамгийн сонирхолтой нь Бора Бора аралд амарч байхдаа нүцгэлсэн Жастины нүцгэн зураг цахим ертөнцийг доргиогоод авсан байдаг.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn