1990-ээд оны кинонуудын сайхан залуусын дүрийг Б.Жаргалсайхан, Г.Золбоот, У.Батбаатар нар л бүтээдэг байж. Харин өдгөө хүүхдүүд нь тэдний халааг авч урлагт эгнэгт хөл тавиад байгааг У.Батбаатарын хүү Б.Анхбаяраар төлөөлүүлэн хэлж болно.
Харин тэдний буухиаг жүжигчин Г.Золбоотын хүү З.Хангал үргэлжлүүлэхээр шийдсэн аж.
Тэрээр Хөгжим бүжгийн сургуулийн морин хуурын анги төгссөн ч одоо СУИС-ийн жүжигчний ангид сурдаг. Жүжигчин Л.Дэмидбаатарын шавь гэнэ.
Харин аав нь хүүгээ жүжигчин болгох байсан бол багаас нь өөр сургуульд оруулах бодолтой байжээ.
Энэ тухай тэрбээр:
Харин З.Хангал хэдий оюутан ч анхны уран бүтээлийн ажилдаа хэдийнэ ханцуй шамлан оржээ. Тэрээр маргааш нээлтээ хийхээр зэхээд буй “Админ Z” хэмээх аймшиг ба инээдэм хэмээх эсрэг тэсрэг хоёр жанрын туйлыг хослуулсан уран сайхны кинонд цагдаа залуугийн дүрд тоглосон аж.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn