Монгол нутгийн цаг агаарыг тааварлахын аргагүй. Ганцхан өдрийн дотор цэлмэг нартай тэнгэр, бороо, цас магадгүй элсэн шуургаар гэнэт солигдохыг та харж болно. Нүүдэлчдийн амьдрал цаг агаартайгаа шууд хамааралтай, зарим үед малчдад байгалийн хатуу бэрхийг туулан, мал сүргээ онд мэнд оруулахын төлөө тэмцэх үе олон.