Энэ оны хамгийн дур булаам залуугаар “Галзуу хурд” цуврал киноны Двайн Жонсонг нэрлэжээ. Энэхүү сайхан мэдээг Ellen Degeneres шоугаар зарласан аж. Тус шоуны үеэр Двайн Жонсоны “People” сэтгүүл дээрх зургийг аварга том сурталчилгаа болгон дэлгэсэн нь шоуны үзэгчид болон Двайн Жонсонг гайхуулаад амжжээ. Мөн нэг жилийн хугацаан дахь түүний хөгжилтэй үеийг монтажлан хүргэсэн байна. Түүнийг Монголын ард түмэн “Галзуу хурд” цуврал киноны дүрээр илүүтэй мэдэх бизээ.
Эх сурвалж: www.PRNEWS.mn