Дуучин Шакирагийн аав Уильям Мебарак “Өвөө болохоо тэсэн ядан хүлээж байна” хэмээн санаандгүйгээр хэлсэн нь
Шакираг жирэмсэн гэсэн цуу яриаг баталсан байна.
“Охин минь жаргалтай байх нь бидэнд хамгаас чухал. Жерар Пике маш сайн залуу” гэж тэрбээр нэмж хэлжээ. Өмнө нь “Шакира жирэмсэн биш. Энэ бол хүмүүсийн цуу яриа” хэмээж байсан Уильям Мебарак ам алдсан аж.
Хөлбөмбөгийн тамирчин Жерар Пике болон дуучин Шакира Барселона хотоос холгүй шинэ байшин худалдан авахаар шийдсэн гэнэ. Тэд гэр бүлийн амьдралаа төвхнүүлж эхэлсэн байна.