Meeмний тухай поостон дээр олон янзын санаанууд гарчээ. Санаа нийлэхгvй гэж ч олон хvн бичиж.
Зев, санаа нийлэхгvй байж болно, санаа нийлэхгvй байх тусмаа сайн.
Гэхдээ санаа нийлэхгvй гэдэг шалтгаанаар бусдыг доромжилж, элдвээр харааж зvхэж, шал ондоо, энэ сэдэвт хамаагvй юм шургуулан гvжирдэж, бусдыг хеерегдеж болохгvй!
Тухайн асуудлыг хувийн болгож хvлээж авч, уурлаж гомдох хэрэггvй. Асуудалд vнэн бодитоор хандаж, тайван бегеед муухай зан гаргалгvй мэтгэлцэх нь зvйтэй.
Энэ меемний асуудалд олон сэдвvvд хамт дайгдаж буй.
1. Оросоор вкус буюу мода, гоо сайхны мэдрэмжийн асуудал. Шашин, улс тер, гоо сайхны талаар эцэс тегсгелгvй маргалдаж болно. Нэгдсэн vр дvнд хvрэхгvй, хvн бvхний мэдрэмж, итгэл vнэмшил ондоо учраас. Энд загварын, гоо сайхны мэдрэмжийн асуудал яах аргагvй хамт явж байгаа учраас хvн бvр дор бvрнээ бодох хэрэгтэй. Би моданы мэдрэмжээ бусад юмтай холиод байнуу, миний моданы мэдрэмж бусад асуудалд нелеелж байнуу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй.
За моданы хувьд Дээгийгийн деколтэ надад таалагдаж байна. Аятайхан, сэкси хувцасладаг, царайлаг, юу хvcч байгаагаа, еерийгее яаж харуулахаа мэддэг хvvхэн.
Энд онцолж хэлэхэд Дээгий гvнзгий деколтэ гаргасан болохоос меемее гаргасан биш шvv! Нэгэнт бид барууны мода хееж, загварлаг хувцаслаж байгаа болохоор, деколтэний ( ухлаадас)тухай товчхон хэлье. Мэдээж модаг тэр чигээр нь авах албагvй. Гэхдээ энэ авьяастан шалгаруулах тэмцээн нь нэлээн барууны чанартай нэвтрvvлэг. Деколтэ гэж ялангуяа эмэгтэй хvний энгэр заам хэсгийг секси харуулах зорилгоор ашиглаж хувцсанд гаргахыг хэлнэ. Деколтэ нь емнее гэдэс хvртэл гvнзгий байж болно, ар нуруунд бvхэл бvтэн нурууг гаргасан байж болно.
Эрэгтэй хvний емд доошилж бегсний дээд хэсэг гарч харагдах тохиолдолд vvнийг бас “барилгын ажилчны деколтэ” гэж наргиж хэлдэг.
2. Бизнес
Энэ нэвтрvvлэг бол тус зурагтын явуулж байгаа бизнес шоу. Энэ бизнес шоу аль болох олон vзэгчид татаж, ендер vзэгчдийн квоттой байж байж ашигтай ажиллана.
Энд vзэгчдийн анхаарлыг татах сонирхолтой, авьяастай, олны танил, царайлаг сайхан шvvгчдийг сонгодог. Энэ нь шvvгчдэд бас еерийн имэж, нэр хvндээ дээшлvvлэх чухал том боломж.
Ямар ч салбарт “sex sells” гэдэг мотто явж байдаг. Шvvгчдийг харвал: секси, залуухан Дээгий, авьяастай уран бvтээлч, этгээд Рокитбэй, олны танил, тев царайлаг Чимгээ.
Энэ хvмvvc энэ имэжээ хадгалж, еерийн онцлогоо илэрхийлж чадаж байна. Дээгий яавч хэтрvvлээгvй гэж би хэлнэ. Рокитбэй ч еерее хэлж байсан: би том хvнд зориулсан уран бvтээл туурвидаг. Хvvхдэд хамаагvй гэж. Уул нь бол хvvхдvvд Рокитбэйг танихгvй, мэдэхгvй байх ёстой.
Чимгээ бол орой болгон айлын хойморт залардаг гэр бvлийн гишvvн.
3. Хvvхдийн хvмvvжилд нелеелех vv?
Энд хvvхдэд меем харуулах нь муугаар нелеелж, садар самуунд уруу татна гэсэн айдас их байгаа.
Vгvй!
Гvнзгий деколтэ харсан ямар ч охин хvvхэд садар самуун болохгvй, ямар ч эрэгтэй хvvхэд шоконд орохгvй. За, 8 хvртэлх насны хvvхэд меем, деколтэ хараад vvнтэй секс ероосоо холбож бодохгvй, чадахгvй, сайндаа л ээжийнхээ меемтэй харьцуулж бодно, арай том нь “меем” гэж жиг жуг хийнэ. Тэгээд л болоо.
Деколтэ, меем хараад бэлгийн амьдралд орж буй шилжилтийн насныхан, насанд хvрэгчид л сексийн талаар бодно. Тэгэхээр томчууд еерсдийнхее сексийн талаарх уран сэтгэмжээ хvvхдэд нялах хэрэггvй.
Шилжилтийн насанд яваа хvvхдvvд деколтэ харах эрхтэйгээр барахгvй, харж байх нь ч зев. Тэд эмэгтэй хvний хех ийм байдаг юм байна, ингэж хувцаслаж болох юм байна, би ингэж хувцаслаж чадахуу, болохуу, болбол яах бол гэсэн олон асуудлуудыг шийдэж байдаг. Ямарваа зvйлийг тайлбарлахгvйгээр хориглох юм бол хvvхэд чинь харин ч vvнийг заавал туршиж vзэхийг бодно.
Би ч гэсэн охиноо гадаа гудамжинд ийм гvнзгий ухлаадастай хувцас емсене гэвэл дургvйцнэ. Гэвч зевхен Дээгий ийм гvнзгий деколтэ харуулахгvй байлаа гээд асуудлыг шийдчих юм биш! Интернетээр, зурагтын киногоор дvvрэн деколтэ битгий хэл, садар самуун байна! Хvvхдvvд чинь едер болгон харж байгаа.
Харин ч Дээгий деколтэг маш цэвэрхэн, аятайхан, соёлтой харуулж, гоо сайхны хичээл зааж байна. Vvнийг хvvхэддээ хорих юм бол хvvхэд чинь интернетэд нууцаар деколтэг яаж хэрэглэхийг олоод л vзнэ, аз таарч аятайхан деколтэ олж харахгvй, харин ч садар самуун “деколтэ” олж харах байх.
Тиймээс та хvvхдээ ийм хувцаслуулахгvй гэж бодож байгаа бол, хvvхэдтэйгээ нэвтрvvлэг vзэж суухдаа л шууд vнэнчээр хэл.
“Гоё харагдаж байгаа боловч, ийм шоун дээр л ингэж емсвел юу юм гэхээс, гудамжинд тохиромжгvй. Хамаг меем нь гарчихвал яана, хvн амьтан гелреед, еерее эвгvй байдалд орох байх”, гээд л хэлэхэд хангалттай.
Ямар ч охин хvvхэд гудамжинд хамаг нандин юмаа гаргахыг хvсэхгvй. Тvvнээс гадна тэд тэнэг биш, томчууд юу нууж, юунаас ичиж байна гэдгийг маш сайн ажиглаж байгаа.
4. Ёс суртахуун, монголчууд ямар вэ
гэсэн асуудал бас их тавигдаж буй. Монголчууд гvнзгий деколтэтэй хувцас емсдеггvй, европчууд ч емсдеггvй. Харин дэлхийн хаа ч ийм шоу, том баяр, нээлтэн дээр хамгийн ганган гоё, vзэмжтэй, ам ангайлгаж, нvд бvлтийлгэсэн эффектэд хvрэхийн тулд хvvхнvvд янз бvрийн деколтэтэй даашинз емсдег. Бvгд сайхан харагддаг.
Би ямар ч гvнзгий деколтэ хараад янхан, биеэ vнэлэгчтэй холбож бодож байгаагvй. Ингэж бодож, эмэгтэй хvнийг гvжирдэж харлуулж байгаа эрчvvд ичээсэй!
Монголчууд vс гэзгээ задгай тавьдаггvй, энгэр заам нь сул байдаггvй, ийм учраас хvсээгvй жирэмслэлт, аборт байгаагvй гэж худлаа ярихгvй шvv!!!
Хvcээгvй жирэмслэлт, аборт нь тайлбар, таниулга байхгvйгээс, жирэмслэлтээс яаж хамгаалахыг, бэлгийн ариун цэвэр яаж сахихыг заагаагvйгээс vvcдэг.
Ингэж мечид худлаа юм тарааж байхын оронд хvvхэд залуучуудад бэлгэвч яаж хэрэглэдгийг зааж ег! Эр эм 2 унтвал жирэмсэн болно, жирэмсэн болно гэдэг бол том хариуцлага, нэг болон тvvнээс дээш хvvхдийн амь, амьдралын хариуцлага гэдгийг тайлбарлаж ег!
Аав нар нь эрэгтэй хvvхэддээ боожгойгоо яаж угаах ёстойг зааж ег. Найз охиндоо хариуцлагатай хандахыг зааж ег! Найз охин миний хvvгээс жирэмсэн болбол чиний, миний, бидний хариуцлага, тэр охины хохь биш гэж зааж ег!
Энэ бол Монголчууд бидний ёс суртахуун байх ёстой!
Тэрнээс биш цоожтой емд емсvvлж хонины бэлчээрт явуулдаг цаг енгерсен!
Хvvхдvvд чинь еерийнхее хvccэн цагтаа бэлгийн харьцаанд орно. Аав ээжийн дуртай байнуу, дургvй байнуу, энд ер хамаагvй!
Хамгийн сайн хамгаалалт бол ТАЙЛБАРЛАХ!
5. Хувь хvний ертонцийг vзэх vзэл
Меемее гаргавал энерги алдана. Дулааны энерги алдана миний хувьд. Бусад энергид би одоохондоо vнэмшихгvй байгаа тул, хvн хvний итгэл vнэмшлийн асуудал байх. Дээгий даараагvй бегеед ийм хувцас емсеед энерги алдахгvй, харин ч энергитэй болж байгаа шиг надад харагдаж байгаа тул, бусад хvмvvc еерийн итгэл vнэмшлээ бусдад тулгаж, Дээгийг жорын муухайгаар хэлж болохгvй.
6. Биеийн хэсэгтэйгээ харьцах талаар тvрvvчийн поостуудад бичсэн. Болгооно биз.
Жич: би ч угаасаа жаахан задгай сэтгэдэг хvн. Надтай санаа нийлэхгvй байж болно. Асуудал биш. Харин элдвээр хэлэхийг би муухайд тооцно.