Өөрсдийн нэгэн биений нөгөө талуудаас салсан явдал жүжигчин Анжелина Жоли, Жонни Депп нарыг тэгтэл ихээр нэгтгэсэн учраас Барууны хэвлэлүүд одоо тэдний янаг амрагийн явдлын тухай бичээд эхэлжээ. Өдгөө Жонни жүжигчин бүсгүйг сэтгэл санааны хувьд дэмжихийг ихэд хичээж байгаа сурагтай.
Депп Жолигийн гэрт очих нь ихэссэний дээр чөлөөт цагаа түүнтэй өнгөрүүлэхийг эрмэлзэх болсон гэнэ шүү. Мөн эх сурвалжууд жүжигчин бүсгүйн хүүхдүүд Жонниг “Аав аа” хэмээн дуудах болсныг ярьжээ.
Энэ нь хэвлэлүүдийн гаргасан ээлжит шуугиан байж мэдэх талтай. Гэхдээ 2010 онд Жоли, Депп нар “Жуулчин” кинонд амрагуудын дүрийг бүтээсэн билээ.
Эх сурвалж www.wikimon.mn