Холливуудын хос асан Жонни Дэпп эхнэр Амбер Хердэд гар хүрсэн нь нэлээн үймээн дэгдээгээд авсан билээ. Харин жүжигчин бүсгүй хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг тохиолдсон зовлонгоо камерын өмнө уудлах зорилготой “GirlGaze” хэмээх үйл ажиллагаа явуулахаар зэхээд байгаагаа зарласан.
Видеонд 30 настай Амбер Херд сэтгэл нь хөдөлсөн байх агаад үг нь хүчтэй, бүхэлдээ буруутгасан өнгө аястай байв.
Тэрээр “Надад энэ бэрхшээл анх тохиолдоход би өөрийгөө хүчирхэг, ухаалаг эмэгтэй учраас би хохирогч биш гэж боддог байлаа. Хохирогч гэсэн нэр хаяг зүүх нь ичгүүртэй санагддаг гэдгийг тэгэхэд л мэдэрсэн.
Гэр бүлийн хүчирхийлэл таны таньдаг маш олон эмэгтэйчүүдэд тохиолддог. Танай гэрийн ойролцоо, хаалттай хаалганы цаана таны хайртай хүнд ийм зүйл тохиолдлоо ч гэсэн энэ нь нүдэнд ил харагддаггүй. Хэрвээ танихгүй хүн ийм хэрэг өдүүлсэн бол мулгуу явдал.
Амбер бид гэр бүлийн хүчирхийллээс зовж шаналж байгаа эмэгтэй ил гарч зовлонгоо ярих юм бол тэр хүнийг дахин хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд хамгаалалтанд авахыг шаардах болно гэсэн юм.
Амбер нөхрөөсөө салахдаа 7 сая доллар нэхэмжилсэн бөгөөд энэ мөнгийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд болон буяны үйлст хандивласны дараа уг видео бичлэг цацагдсан аж.
Хачирхалтай нь GirlGaze хэмээх энэ видео цахимд харагдахаа больсон байна. Инстаграм, фэйсбүүкт нийтлэгдсэн нь ч алга болж, YouTube хуудаснаа хувийн гэсэн жагсаалт руу бүртгэгджээ.
У.Маргад
zindaa.mn