Өнөө орой “сарнай”-гаар хоолломоор байна уу? Амьд сарнай биш дээ. Харин улаан лоолийг зүсэж хийсэн сарнайн чимэглэлийг хэлэх гэсэн юм. Хутга, томовтор хэмжээний помидор хоёр байхад л хоолны хөөрхөн чимэглэл хийж болох нь.
1. Эхлээд улаан лоольныхоо угийг зүсэж авна. Орой хэсгээсээ 1 см хэрээтэй зайнаас аваарай.
2. Хальсны ирмэгээс доош 1 см-ийн зайнаас эхлэн хутгаар нимгэн зүсж эхлнэ. Хутганы тань үзүүр улаан лооль руу чиглэсэн байх ёстой.
3. Үргэлжлүүлэн хальсыг нь улаан лоолио тойруулан зүснэ. Дундуур нь тасалдуулж болохгүй гэдгийг санаарай. 4. 3 дахь тойргоос эхлүүлэн зүсэлт дундын зайг бага зэрэг нарийсгаж эхэлнэ. Дахин зүсэх боломжгүй болтол нь хальсыг нь тойруулж авна.
4. Үргэлжлүүлэн хальсыг нь улаан лоолио тойруулан зүснэ. Дундуур нь тасалдуулж болохгүй гэдгийг санаарай. 4. 3 дахь тойргоос эхлүүлэн зүсэлт дундын зайг бага зэрэг нарийсгаж эхэлнэ. Дахин зүсэх боломжгүй болтол зүсээд хальсыг улаан лоольны эх биеээс салгаж авна. Зүссэн хальс тань эхлэл нь өргөн төгсгөл нь нарийн байх ёстой.
5. Нарийн үзүүрээс нь эхлэн хуйлж эхэлнэ. Өргөн үзүүрийг хүртэл нэгэн хэмээр хуйлах хэрэгтэй.
6. Төгсгөлийг нь нэг хуйлаасан доогуур хавчуулж тогтооно. Улаан лоолин сарнай тань бэлэн боллоо. Сайхан хооллоорой.
GOOLINGOO.MN