Холливудын нэрт жүжигчин Сильвестр Сталлоне өдгөө 70 настай ч Инстаграм, Фэйсбүүкт хайртай гэр бүлийнхээ, эхнэр болон гурван охинтойгоо хамт авахуулсан зургаа байнга оруулдаг, нийгмийн сүлжээнд идэвхтэй өрхийн тэргүүн билээ.
Хэдхэн хоногийн өмнө Слай эхнэр, охиныхоо хамт оройн зоог барьж байгаа зургаа Инстаграмд оруулсан байна. Бага охин Скарлетт нь байхгүй байсан ч, ирээдүйн хүргэчүүл нь томоотой цомцойн суугаа зургийн дор “Гурвалсан болзоо буюу Жен болон охидынхоо хамт. Миний ард дүү маань дуулж байна” гэсэн тайлбарыг хийжээ.
Слай эхнэр Женнифер Флавин охин Сьюзен, Систин болон тэдний найз залуучуудын хамт оройн зоог барьж байхдаа авахуулсан бололтой. Эх сурвалж www.wikimon.mn