Нэгэнт урин дулаан цаг иржээ, хүүхнүүд ээ. Бүсгүйчүүд бүгд л жингийн асуудалд толгойгоо өвтгөж, өглөө бүр өмдөө өмсөхдөө товч нь нүхнээсээ улам холдоод байгааг мэдэрч байна уу? Тэгвэл та жингээ хасах цаг хэдий нь иржээ. Эмэгтэйчүүд.мн нь бүсгүйчүүддээ зориулж хоолны дэглэм барихын тулд баримтлах ёстой дүрмийг танилцуулж байна.
Өглөөний унд
100гр байгалийн шинэхэн жимс ба ногооны шүүс зөөлрүүлсэн бол илүү сайн хоолны шингэлтийг сайжруулна. Бие организмаас илүүдэл шингэнийг гадагшлуулах ба хаванг багасгана гэнэ шүү. Орц: чанасан өндөг 1ш, нэг цайны халбага зөгийн бал бас жимсний чанамал, аяга цай юмуу сүүтэй кофе
Өдрийн хоол
Жигнэсэн бяслан, бусад жимснүүд, нэг аяга, ургамлын цай, ногоон хошууны ханд. Эдгээр нь аминдам С-ээр баялаг ба ядаргаанаас сэргийлдэг.
Үдийн хоол
17 цагт 150-200гр ногоо ба 10гр ургамлын тостой шанцай, 100гр чанасан мах, навчтай шанцай, жимс бага зэрэг эсвэл шүүс ууна.
Унтахын өмнө
Нэг аяга тараг, нэг цайны халбага зөгийн балтай халуун, бүлээн сүү ууна.
Өдөрт 2л рашаан ус уух. Энэ нь ходоодыг цэвэрлэхээс гадна арьсыг чийглэж өгдөг. Дэглэм барьснаас ядаргаа үүсэж, сульдаж байвал поливитамин хэрэглэж өөрийн хүч чадвахаа тогтоон барих хэрэгтэй. Идэх зүйлэнд жимс ногоо, цагаан идээ, махгүй хоол, далайн гаралтай амьтан болон загасны мах зэрэг орно.