Англи хэл сурж байгаа залуустаа зориулан эдгээр 20 өгүүлбэрийг хүргэж байна. Загвар тус бүр нь 4 жишээтэй тул ямар нөхцөлдашиглаж болохыг нь мэдэхэд амархан байх болно
1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.
2. I hope…. “Би .. бодож байна” гэж хэлэхдээ
I hope it snows. Одоо цас орох байхаа (Би цас ороосой гэж хүсэж байна.)
I hope it’s OK with you. Чамд таалагдах байхаа
I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна.
I hope my plane leaves on time. Миний нисэх онгоц цагтаа явах байхаа.
3. Can I…? “…. “би … болох уу” “… туслах уу” гэж хэлэхдээ
Can I help you? Би таньд туслах уу?
Can I give you a hand? Таньд тусалж болох уу?
Can I get you something? Таньд захих юм байна уу?
Can I take a message? Таны зурвасыг би бичээд авах уу?
4. Are you…? “Чи … ?” гэж ярилцагчынхаа байр байдлыг асуухдаа
Are you ready? Чи бэлэн үү?
Are you all right? Чи зүгээр үү?
Are you busy right now? Чи завгүй байна уу?
Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу?
5. I’ll (I will) …. “Би … тэгнэ.” гэж хэлэхдээ
I’ll have the New York cut. Би Нью-Иорк нэрийн стэйк авъя.
I’ll have a beer, please. Би пиво авъя..
I’ll have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя.
I’ll have the special. Би өнөөдрийн тусгай цэсийг захиалъя.
6. I want… “Би … хүсэж байна.” гэж хэлэхдээ
I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна.
I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очмоор байна.
I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна.
I want it all. Би бүгдийг хүсэж байна.
7. Do you want…? “…Чи хүсэж байна уу?” гэж асуухдаа
Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу?
Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу?
Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу?
Do you want cream and sugar? Чи сүү юмуу чихэр хийлгэх үү?
8. I think…. “Би … бодож байна” гэж хэлэхдээ
I think so. Би тэгэж бодож байна.
I don’t think so. Би тэгэж бодохгүй байна.
I think not. Би тэгэж бодохгүй байна.
Don’t you think so? Чи тэгэж бодохгүй байна уу?
9. Do you think….? “Чи … бодож байна уу?” гэж асуухдаа
Do you think this looks OK? Чи энийг зүгээр гэж бодож байна уу?
Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу?
Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу, юу гэж бодож байна?
Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу?
10. I know… “Би … мэдэж байна.” гэж хэлэхдээ
I know what you mean. Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо.
I know what you want. Чамайг юу хүсэж байгааг би мэднэ.
I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо.
I know what you’re thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ.
11. Do you know…? “Чи … мэдэх үү?” гэж асуухдаа
Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдэх үү?
Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу?
Do you know the story? Чи тэр түүхийг мэдэх үү?
Do you know the way? Чи очих замыг мэдэх үү?
12. I feel… “Би … мэдэрч байна.” гэж хэлэхдээ
I feel sick. Миний би хямраад байна.”
I feel sick to my stomach. Миний гэдэс өвдөөд байна.
I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна.
I feel really tired. Би их ядарлаа.
13. Feel free… “Татгалзахгүй хэрэггүй … “ гэж хэлэхдээ
Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй надруу залгаарай.
Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хэзээ ч хамаагүй залгаарай.
Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хэзээ ч асууж болно шүү.
Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хэзээ ч хэлж болно.
14. I have… “Надад … байгаа” гэж хэлэхдээ
I have two sisters. Би хоёр эгчтэй. (Би хоёр охин дүүтэй)
I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй.
I have two sisters, one older and one younger. Би хоёр эгч дүүтэй. Нэг нь эгч, нөгөө нь дүү.
I have two brothers. Би хоёр ахтай.
15. Have you…? “Чи … үзсэн үү” гэж асуухдаа
Have you ever been to Disneyland? Чи Диснейландад очиж байсан уу?
* have been to – (яваад ирэх, очиж үзэх)
Have you been to Paris? Парист очиж үзсэн үү?
Have you ever seen Picasso’s Three Dancers? Пикассогийн гурван бүжигчин зургыг харж байсан уу?
Have you ever listened to anything by Miles Davis? Майлс Дависын хөгжмөөс сонсож байсан уу?
16. I have to… “Би … хийх ёстой” гэж хэлэхдээ
I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой.
* make a decision: (шийдэх)
I have to make a choice. Би сонголт хийх ёстой.
I have to make the deadline. Би хугацаандаа амжиж дуусгах ёстой.
I have to make more of a contribution to the project. Би энэ төсөлд илүү их хувь нэмрээ оруулах ёстой.
17. Have… “… тэгээрэй” гэж хэлэхдээ
Have a good time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have a nice time. Цагыг сайхан өнгөрүүлээрэй.
Have fun. Хөгжилтэй байгаарай.
Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. (Weekend-Долоо хоногын сүүл)
18. This is….. “Энэ бол …. юм” гэж хэлэхдээ
This is for you. Энийг таньд зориулья.
This is for John. Энийг Жонд өгч байгаа юм.
This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм.
This is for tonight’s dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм.
19. Is this….? “Энэ … үү?” гэж асуухдаа
Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү?
Is this what you were looking for? Энийг чи хайж байсан бил үү?
Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү?
Is this the sweater you knitted? Чиний нэхсэн цамц энэ үү?
20. That’s (That is)… “Тэр …” гэж хэлэхдээ
That’s right. Тиймээ
That’s true. Тэр тийм шүү.
That’s it. Тиймээ тэр зөв.
That’s wrong. Тэр буруу.