Холливудаас бас нэгэн бараан мэдээ дуулдах боллоо. Хуримаа хийгээд хоёрхон жилийн нүүрийг үзэж байгаа Жорж Клуни болон Амаль нар гэр бүлээ цуцлуулж магадгүй гэсэн мэдээлэл сүллийн хэд хоногт барууны хэвлэлүүдэд гарах болжээ.
Жорж Клуни хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа тул аргаа барсан Амаль салж магадгүй гэсэн мэдээг анхлан OK! Magazine сэтгүүл нийтэлсэн байна.
“Хэдийгээр бие биендээ хайртай ч, тэд өөр өөр зүйлсийг хүсч байгаа гэдгээ ойлгосон. Залуус салаа замын уулзвар дээр ирээд байна. Нэг замаар хамтдаа урагшлах уу? эс бөгөөс, тус тусын зам мөрийг хөөх үү? гэдгийг цаг хугацаа харуулна” хэмээн эх сурвалж өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn