Дуучин С. Жавхлангийн “Миний найз” дууны клипэнд дүрээ мөнхөлснөөс нь илүү жүжигчин А.Ганчимэгийн экс гэхэд л Б.Энхтүвшинг андахгүй мэдэх биз ээ. Хосууд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны киноны хосын дүрийг бүтээж, бодит амьдрал дээрээ ч хайр сэтгэлийн холбоотой гэдгээ зарлаж байсан цаг саяхан.Монголын хамгийн сайхан залуу хосуудын нэгээр нэрлэгдээд байсан жүжигчин Б.Энхтүвшин, А.Ганчимэг нар салсан хэдий ч дундаасаа хөөрхөн охинтой болсон юм чинь эргэн нийлэх байх гэсэн таамаг одоо хүртэл хүмүүсийн дунд байдаг. Гэвч хэдхэн хоногийн өмнө модель бүсгүйтэй үерхэж байгаагаа тунхаглаад байсан жүжигчин Б.Энхтүвшин өчигдөрхөн гэхэд л түүнийгээ сольсон байх юм. Охидуудыг оймс шигээ сольж байна гэж үзэх нэгэн байхад хүний амьдрал хэнд хамаатайн бэ хэмээн халаглаж байхад жүжигчин залуу мөн л нэг ч удаа хариу үйлдэл хийсэнгүй. Тэгэхээр уран бүтээл гэхээсээ илүү амрагийн явдлаараа алдаршихыг хүссэн үү аль эсвэл хэн нэгэнтэй хийсэн бооцоот тоглоом байв уу гэдэг л таамаг хэвээр үлдлээ.