Тэйлор Свифт шинэ уран бүтээлээр сонсогч фэнүүдээ баярлуулаагүй удсан билээ. Гэхдээ л түүний нэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээ мэдээллээс ангид байна гэж үгүй.
Бусдад тусламжийн гараа байнга сунгадаг, өгөөмөр сайхан сэтгэлтэй дуучин бүсгүй бас нэгэн буянтай үйл хийсэн гэнэ. Свифт гал түймрийн аюулд өртсөн хүмүүст туслах Долли Партоны санд 100 мянган доллар хандивлажээ.
Долли Партон буяны сангаа Теннесси мужид гарсан аймшигт түймрийн хохирогчдод туслах зорилгоор энэ сарын эхээр байгуулсан билээ.
100 жилийн түүхэнд гарч байгаагүй энэхүү түймэрт долоон хүн амиа алдаж, 400 гаруй барилга, орон сууц шатсан юм. Эх сурвалж www.wikimon.mn