АНУ-д үргэлжилж буй “Miss World-2016” тэмцээнд Монгол Улсаас эх орноо төлөөлж мисс А.Баярцэцэг оролцож байгаа билээ. Тэгвэл А.Баярцэцэгийн багтсан “Улаанууд” баг спорт багийн тэмцээнд түрүүлсэн байна. Энэ төрөлд орон орны миссүүд найм наймаараа хуваагдан100 м гүйлт, уртын харайлт, буухиа тэмцээнээр өрсөлджээ. А.Баярцэцэг энэ тухайд, “Спортын багийн тэмцээн манай “Улаанууд” багийн ялалтаар өндөрлөлөө. Багаа төлөөлөн найман охин 100 м гүйлт, уртын харайлт, буухиа тэмцээнээр өндөрлөж бид багаараа түрүүлж авах ёстой оноогоо авсандаа маш их баяртай байна. Хувийн дүнгээр манай багийн “Cook Island”-ын мисс түрүүлэн финалын өдөр шилдэг 20-д автоматаар орохоор болсонд маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай өдөр байлаа. Та харин Mobstar-аар авьяасын үзүүлбэр саналаа өгч YES дарахаа мартаагүй биз. Гуравдугаар байранд л яваад байна хэдхэн саналын зөрүүгээр” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn