“Х ТҮЦ”-ээс гараагаа эхэлж тун ч амжилттай яваа жүжигчдийн нэг нь Банш Батаа. Тэрбээр сүүлийн үед рекламаар занималдах болоод байгаа.
Цаанаа л нэг инээдтэй гэмээр түүний төрх жүжигчдийнхээ дунд хамгийн өндөр ханшийг тогтоогоод байгаа гэнэ. Түүний өөртөө тогтоосон ханш нь таван сая төгрөг давсан аж.
Уг нь хошин урлагийнхний дундаж ханш гурван сая байдаг. Харин олондоо банш нэрээр алдаршаад байгаа Батаа ханшаа өсгөн ийнхүү 5 саяар өөрийгөө үнэлэх болжээ.
Чадаж байгаа юманд хэлэх үг ч алга даа. Батаа шиг өөрийн инээдээ, дүр төрхөө өөрийн бренд болгож чадсан жүжигчин яг одоогоор алга байна шүү дээ.