Идэвхитэй хөдөлгөөн, хоолоо сойгоод байгаа хэрнээ турахгүй л байна уу? Одоо хүртэл фитнесст яваад байхад ганц кг хасаагүй хэвээр байна уу? Тэгвэл танд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Сэтгэцийн эрүүл мэнд хоолны дэглэмтэй чухал холбоотой.
Хоолны дэглэм барих нь идэх хүслийг ихээр төрүүлдэг. Учир нь зарим бүсгүйчүүд өөрсдөө сэтгэцийн хувьд бэлтгэлгүй, хоёр сарын хугацаанд 20-30 кг хасна хэмээн зорилго тавидаг. Энэ идэх дур хүслийг өдөөж, “Би хүссэн жиндээ хүрэхгүй юм байна. Больж үз. Би идлээ” хэмээн боддог. Хүрч болох зорилго өмнө тавь.
2. Амин дэмийн дутагдал өвчин үүсгэдэг.
Жин хасна гээд нэг төрлийн хоол, жимс, ногоо хэрэглэх хэрэггүй. Учир нь амин дэм ихтэй, олон төрлийн хоол хүнсийг хослуулан хэрэглэх хэрэгтэй. Мэдээж тослог, калори багатай хүнс сонгоорой.
3. Ихээр сульдаж, ядрах эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Ихээр хоол сойж, өлсөглөн явах их муу. Мөн ядартлаа дасгал хийх шаардлагагүй. Энэ нь дархлааны системд сөргөөр нөлөөлдөг.
Магадгүй бүсгүй та өөртөө хүрч болох зорилго тавиарай. Хоёр сарын хугацаанд 30 кг хасах тун хэцүү. Иймээс хүрч болох зорилго тавьж, зөв, эрүүл хоол, дасгал хөдөлгөөнийг хослуулан тураарай.