Хонь
Ичмээр явдалтай тулгарч болзошгүй өдөр. Бие тавгүйтэх, архаг хууч сэдрэх магадлал их байна. Ялангуяа ахимаг насныханд энэ илүү хамаатай. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Биеэ сайтар барь. Болзошгүй зөрчил маргаан танд ашиггүйгээр эргэнэ. Чанартай хоол хүнс хэрэглэ. Орой унтахын өмнө салхинд алх. Мөнгөө онцын шаардлагагүй зүйлд зарцуулснаас болоод сэтгэл санаа тогтворгүй тайван бус байдалд хүрнэ.
Үхэр
Түгшсэн өдөр. Хэрвээ шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол сайтар уншиж, өөртөө шаардлага тавь, Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй. Харин үүнийхээ оронд жижиг цаасан дээр бичиж тэмдэглээд кармаандаа үргэлж авч явсанаар завтай үедээ харж, чухал үедээ санаж байх болно. Хамтрагч эсвэл дотны найз тань аяллаас буцан ирж байгаа тул сэтгэл хөдлөлөө дарахад хэцүү байна. Хэтэрхий олон баяр ёслол тэмдэглэх төлөвлөгөө бүү гарга. Учир нь бусадтай хөл нийлүүлэн алхахад хугацаа хэрэгтэй. Шуугиан ихтэй хөршүүд таны тэвчээрийг ихээр барна. Эелдгээр дуу чимээ багатай байхыг тэднээс хүс.
Ихэр
Өнгөрсөн явдлуудаа эргэн санах өдөр. Чухал ач холбогдолтой нийгмийн үйл ажиллагаанд бэлтгэхэд өдрийн ихэнх хэсгийг зарцуулах болно. Өөртөө хослол болон хосоо сонгох нь энгийн үеийнхээс хэцүү байх болно. Өөрийнхөө хүсч буй сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоход хүртэл хүнд байх болно. Гэртээ засвар хийхдээ өөрийн ажлын өрөөгөө хүртэл хамруулаарай. Өөрийнхөө хэрэгцээнд хамгийн тохиромжтой компьютер болон холбоо харилцааны хэрэгсэл сонгохдоо зөвлөгөө авахыг зөвлөж байна. Өөрийн хариуцан хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөнийхөө төсвийг хэтрүүлэх болно.
Мэлхий
Тайван өдөр. Эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл үр ашигтай, бүтээлч байх болно. Ганц бие мэлхийнхэн зөвхөн өөрт нь зориулагдсан хэн нэгэнтэй уулзах сонирхолтой хүлээн авалтын урилга хүлээн авна. Интернет харилцаа ч мән сайжран бөгөөд маш их хөгжилтэй байхгүй ч бага зэрэг дурлалын романсыг бэлэглэх болно. Хүүхдүүдийнхээ хүнд байдалд нь тусалж байгаа эцэг эхчүүд тэдэнд бүтээлч хобби болон хүч сорьсон спортоор хичээллэхэд анхаарлыг нь хандуулах нь асуудлыг шийдэхэд туслах болно. Мэлхийн ордныхон хөгжилтэй зүйл болон бизнест ч зугаатай байж чадна. Тоглоом наргиан хийхдээ болгоомжтой бай. Учир нь танд даргатайгаа асуудал үүсгэх хэрэг байхгүй.
Арслан
Марс охины орд руу нүүн таны санаа амьдралын тань холын хүсэл хэтийн төлөвт хандана. Хэрвээ одоо хийж байгаа ажилдаа ямар нэгэн зорилготой байвал энэ нь таны ирээдүйг зөв чиг рүү толгойлж байна гэсэн үг. Ухаалаг хүмүүстэй танилцан тэднээс шинэ зүйлийг суралцах хүсэл тань таныг ямар нэгэн клубт аваачна.
Охин
Хайрын өдөр. Зарим сарны хүүхдүүдийн хувьд хайр дурлал ба янаг амрагийн явдал гол байр суурь эзэлсээр байх болно. Од гаригийн өнөөгийн энерги дурлалын оч цацруулж байна. Охиныхоны зөн билэг, уран сэтгэмж ба хүсэл эрмэлзэл бүгд хүчирхэгжиж байгаа цаг. Энэ идэвхижлийг та хайр дурлалын амьдрал эсвэл бүтээл ч ажиллагаандаа ашиглаж болох юм. Янз бүрийн санаанууд доор доороосоо ундрах болно. Оргилуун сэтгэлгээгээ дагах юм бол үр жимсээ өгөх болно.
Жинлүүр
Худал хуурмаг чиг хандлага удаан үргэлжилж болзошгүй.Таныг тэнэгтүүлж болзошгүй тоглоом ятгалганд болгоомжтой анхааралтай бай. Сайн мэдээ гэвэл, та энэ өдөр шинэ санаагаар дүүрэн байна. Мөн таны ажил мэргэжилд хайр хүрэм их өсөлт гарна. Санчир болон бархасбадь гараг нэгдэн таныг сонирхол болон хүрэхийг хүссэн газартай тань ойртуулна. Илүү их давтлага болон сурвалжлага судалгаанд оролц. Та энэ өдөр шударга байвал хүмүүс таны бурууг уучлах төлөвтэй. Энэ өдөр танд хүндэтгэлтэй хүмүүс харилцан нэр хүндийг та олно.
Хилэнц
Таны төлөвлөж байсан зарим зүйлс хойшлогдон, цуцлахад уур бухимдал хүрнэ. Гэвч та санаа зовох хэрэггүй. Үдээс хойш байдал сайжирна. Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөн, сайхан хоол зооглоход сэтгэл тань сэргэнэ. Ажил дээр үзэл бодлын зөрөлдөөн гарах ба та санал нийлсэн ч, үгүй ч сондгойрон үлдэхгүйн тулд хэн нэгэнтэй санал нэгд. Санаанд оромгүй зүйлийг хүлээж авах магадлалтай. Ингэснээрээ та сэтгэл гонсойхгүй. Сүүлийн хэдэн хоногт та ирээдүйн ханиа эрчимтэй хайж, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах хүсэлтэй байна. Таны зугаалж цэнгэх хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ та бусдад урам зориг бэлэглэж чадна.
Нум
Хүмүүст чадвараараа үнэлэгдэх, манлайлж чадах салбартаа анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Та хичнээн ихээр тохиолдлын зугаа цэнгэлийг хүсч байлаа ч гэсэн одоо тохирмжтой цаг биш, тийм учраас найрлах хүслээ хязгаарла. Нэр алдараа өсгөхийг хичээж байгаа нумынханы хувьд хэд хэдэн хаалга нээгдэх ба танаас шаардагдах зүйл гэвэл зоригтой байж, урагш алхан орох. Үүрэг хариуцлага нэмэгдсэн нь мэдрэгдэх боловч аливаа асуудлыг шийдвэрлэхэд төвөггүй байх болно. Өнөө оройг өнгөрүүлэх хувилбаруудаас сонгоход бэлэн бай. Романтик төлөвлөгөө өөрчлөгдөх юм уу цуцлагдаж магад.
Матар
Аливаа үйл ажиллагаанд таагүй өдөр. Өглөөнөөс эхлэн үл ойлголцол, зөрчил үүсэх бололтой. Хувь заяа таны эргэн тойрныхондоо ихэмсэг, хайнга, дүрсхийн уурлаж ханддаг занг тань сорьж шалгах магадлалтай. Бусадтай харьцахдаа биеэ барьж болгоомжтой бай. Таны ухаалаг, тэвчээртэй байдлаас цаашдын амжилт, ажил хэрэг тань хамаарна.
Бумба
Уран сэтгэмжийн өдөр. Өнөөдөр гэрэл гэгээтэй, их хэмжээний өгөөмөр зан хумхынхантай мэндлэх болно. Мөн гэр бүл, дотнын найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхэд гайхалтай өдөр бөгөөд харилцаа холбоогоо хадгалж үлдэхээ үргэлжлүүлэх нь чухал. Таны ордонд төрсөн хүмүүс заримдаа зөрүүд, хувиршгүй, байнга хямралд өртөж байдаг. Гэхдээ тулалдахын оронд өнөөдөр өөрийгөө амар амгалан, таарамж нийцлээр өөрийгөө хүрээлүүл, буулт хийнэ гэдэг бууж өгнө гэсэн үг биш гэдгийг сана. Одоо таны харилцах тактик, эрэмбэ дараалалтай шийдвэр гаргадаг байдал тань гайхалтай зэвсэг болно. Чанга хатуу байхын дээр мөн дипломатч бай. Энэ орой дотнын хүмүүсээрээ хүрээлүүлэх их таатай байна.
Загас
Анхаарал сарнисан өдөр. Өөрийн ойр дотны хүнтэйгээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж тэмцэлдэх болно. Энэ тэмцэл маш их цаг хугацааг шаардаж ч магадгүй. Өөр хүнийг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үз. “Би бусадтай зөв шудрага боловсон харьцдаг билүү?” гэж өөрөөсөө асуу. Бусад хүмүүсийн төлөө санаагаа бүү чилээ, эд өөрсдийгөө болгочихно. Та хэрвээ хаа нэг газар уригдсан бол бүү татгалз. Танд төрж буй тэр мэдрэмж үнэн.