Энэ ертөнц дээр хамгийн олон титмийн эзэн болсон улс Стерлитагийн эх орон ажээ. Карибийн тэнгис, Латин Америкийн эдгээр орнуудад сайхан төрсөн бүсгүйг ”ГОО ДАГИНА” болгох үйлдвэрлэл явагддаг учраас сүүлийн 30 жилд манай гаригийн хамгийн том тэмцээнүүд болох “Miss World”, “Miss Universe”-т Венесуэль улс дангаараа 9 титэм хүртсэн байдаг. 27 сая хүнтэй энэ нутагт хөл бөмбөгтэй дүйцэх тэмүүлэл бол миссийн уралдаан. Мисс Венесуэлийн сүлд дууг хүн бүхэн мэдээд зогсохгүй есдүгээр сарын хамгийн том ТВ шоу болдог.
Гадныхан битгий хэл нутгийн хүмүүс ч, Европ, Африк, Энэтхэг гээд олон соёл тэнд холилдсон байдаг болохоор гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг нокаутанд оруулдаг гэдэгт итгэдэг байна.
Гэтэл алмаз эрдэнийн титмийн ард юу болдог вэ?
“Хадны мангаа” гэдэг шиг “Алмаазны мянгатууд тив дэлхий, улс орон бүрт байдаг бололтой…
Гоо дагина үйлдвэрлэгч энэ улсад цорын ганц босс нь Осмел Соуса. Түүний багийнхан их дэлгүүр, их сургууль, далайн эргүүдийг самнах ажил хийдэг. Үүнийгээ “Rough Diamonds” буюу “Засаагүй Алмааз Эрдэнэ” гэнэ. Багийнхны хараанд орсон охид Алмааз л болж харагдах бөгөөд шоу ертөнц хэмээх шуналын ертөнц рүү умбана.
Олон титмийн оргилд хүрсэн улсын охид ямар байдаг бол??? гэсэн бодол төрлөө.
Венесуэльчүүд маш ихэмсэг бөгөөд охид бүсгүйчүүдийн 65% , эрчүүдийн 49% нь цаг тутамд сайхан харагдах тухай л боддог гэжээ. Тэд гоо үзэсгэлэнг аль болох эрт илрүүлэх хэрэгтэй гэж үздэг учраас миссийн тэмцээнийг сургууль, клуб болгон дээр зохионо. Тэр ч байтугай охиддоо аав нь 16 насны төрсөн өдрөөр хамраа нарийсгах хагалгааны чек бэлэглэдэг. Найз залуу, нягтлангаар сурдаг сүйт бүсгүйгээ “яг мисс шиг болоорой” гээд пластик заслын эрх өгдөг.
Осмелийн багт 20 гаруй хүн ажиллана. Пластик мэс заслын эмч, шүдний эмч, арьс заслын эмч, сэтгэл судлаач, нүүр будагч, хоолны дэглэмийн, жимийн багш гэх мэт. Ингээд Осмел би өөрийн таашаалаар эмэгтэй хүнийг илүү төгс болгоно. Түүний алдарт үг.
Арьс нь дэндүү цагаан байна, сэвхтэй байна, хар байна. Кремээр далдал. Хамар нь том, инээмсэглэл жижиг байна. Хагалгаагаар багасга, томруул. Эрүү, уруул нь дэндүү том байна. Бид үүнийг засах хэрэгтэй гэж Соняа Роффе эмч хэлнэ. Шинжээчид дэндүү харгис юм.
Хүүхэд байхаасаа Мисс болохыг мөрөөдсөн Илана Фурман: Ноён Соусагийн гоо сайхны үйлдвэрлэл миний САЙХАН амьдралын тасалбар байж карьерийг минь эхлүүлэхэд туслана. (ЭНЭ БОЛ ЛАТИН АМЕРИК, ВЕНЕСУЭЛь МӨРӨӨДӨЛ). Гэвч Илана охин айдаст автсаар ….. “Ноён Осмел миний хамрыг хэтэрхий өргөн байна гэсэн. Би багийханд надад битгий мэс хүргээрэй гэж гуйсан. Тэд намайг засахгүй, будгаар өөрчилнө гэдэгт би итгэж байна” гэжээ.
Хүнд, хөнгөн янз бүрийн хагалгааны дараа охид өдрийн 6 цаг спортоор хичээллэнэ. Маргие Миссийн титмийн эзэн бөгөөд Каракас хотын уугуул, коллежийн үндсэн ангийн оюутан. “Бэлтгэлийн үеэр тахианы давсгүй цээж, өндөгний цагаан, далайн замаг л иднэ. Мөн хэзээ, ямар шинжээч орж ирээд, юу гэж өөлөх бол? гэхээс би айж сэтгэл зүйн гүн дарамтанд ордог байсан” гэжээ. Хатуухан хэлэхэд Венесуэльд мисс шиг байх нь ухаантай байхаас чухал бөгөөд хамгийн гунигтай нь үүнийг эрчүүд шаарддаг. Халтар царайтын нутагт гоо сайхны ямар нэг компанид, үйлдвэрт, дэлгүүрт ажиллаж үзээгүй хүн гэж үгүй ажээ.
Эндээс л олон титмийн оргилын талаар, гялтганасан титмийн ард, гялалзсан мэс, цэвэр хөдөлмөр биш бохир заль, харгис мэргэжилтнүүд нуугддагийг ойлгож болохоор.
Б.Уянга
bataar.mn