Оскарын шагналт Лео Зул сарын баяраар нэгэн шаргал үстэй модель бүсгүйтэй жиг ургуулсан нь дотуур хувцасны загвар өмсөгч Пэйж Вэткинс байв.
Пүрэв гаригийн үдшийг тэрээр Лас Вегасын шөнийн клубт загвар өмсөгчдийн дунд өнгөрүүлсэн бөгөөд Вэткинстэй хэд хэдэн удаа гарч тамхилжээ.
Тэд үнэхээр дотно харагдсан бөгөөд модель бүсгүй Леогийн өвөр дээр суугаад үнсэлцэж байсан гэж эх сурвалж хэлсэн аж.
Харин Вэткинсийн хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээллийг эрс эсэргүүцсэн байна.
Эл явдал Леогийн найз бүсгүй Нина Эгдал зураг авалтанд оролцохоор яваад эзгүй байх зуур болсон юм.
Лео найз бүсгүйтэйгээ 6-р сараас болзож эхэлжээ. Өнгөрөгч долоо хоногт тэд хамтдаа Мексикийн Түлүмд байсан бөгөөд энд Эгдал далай эргийн зураг авалттай байжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn