Жүжигчин Б.Шинэбаяр “Аав”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Цагаан хадаг” кино, “Ромео Жульетта”, “Жаргаагүй нар” жүжгийн гол дүрд тоглон олны харааг булааж, охидын зүрхийг шархируулсан залуусын тоог нэгээр нэмсэн билээ.
Тэрээр дунд сургуулиа төгсөөд кастингийн “Chanse” агентлагт суралцсан байна. Анх “19” хэмээх гурвалсан бүтээлийн пробонд СУИС-ийн 3-р курсийн оюутан байхдаа орж тэнцжээ. Эл бүтээл нь нэрт гурван найруулагч хамтран нэг хүний амьдралыг гуч гучин минутаар харуулсан бүтээл юм.
Биеэ үлгэр жишээ авч явдаг гэж магтагддаг Шинэбаяр аливаа хүнээс өөг нь харахаас илүүтэй хамгийн сайхан чанаруудыг олж харж, байгаагаар нь харьцахыг чухалчилдаг гэнэ.
Дур булаам шинэ цагийн Ромеог найз бүсгүйтэй гэж нэг хэсэг хэвлэлээр шуугисанд олон ч охид урам нь хугарсан байх.
Өөртэй нь адил урлагт хүчин зүтгэдэг уран нугараач Г.Хандаа хэмээх бүсгүйтэй хөтлөлцөн явдаг нь олны харцнаас мултраагүй гэж байгаа. Харин Шинэбаяр найз охиноо ихэд нууцалдаг бөгөөд найз бүсгүйтэй юу хэмээх асуултанд харьцдаг бүсгүй бол бий, гэхдээ урлагийн цаг наргүй ажлаасаа болж байнга цаг зав гаргаад байж чаддаггүй, товчхондоо ганц бие байгаа хэмээн хариулсан юм.
Хосууд хоорондоо харилцан тохиролцсон байдаг нь юу юм гэхээс байсаар байгаа найз бүсгүйгээ байхгүй мэтээр ярьсныг сонсвол гомдмоор л юм билээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn