Төрөлхийн долгион, буржгар үстэй бүсгүйчүүдийн үсний үзүүр ихэвчлэн ширүүн, гэмтэлтэй байдаг. Тэгвэл ийм төрлийн үсийг самнахдаа анхаарах ёстой. Тухайлбал үсийг угааж, хатаасаны дараа биш чийгтэй байхад нь үсний сам эсвэл сойзоор угнаас үзүүр хүртэл хаттал нь самнах хэрэгтэй. Ингэснээр үс шулуун, гэмтэлгүй харагдах болно.
Үсний төрөл, хэлбэрийг мэддэггүй.
Чиний үс буржгар, долгионтой юу тэгвэл наашаа суугаарай. Хүн бүр өөрийн үсний онцлог шинжтэй байдаг. Буржгар, долгионтой үс бусад үсийг бодвол харьцангуй арчилгаа шаарддаг. Тэгвэл ийм төрлийн үстэй бол тосыг долоон хоногт гурван удаа хэрэглэж занши хэрэгтэй.
Буруу бүтээгдэхүүн сонгон авдаг.
Өөрийн үсний иөрлийг мэддэг бол бүтээгдэхүүн сонгоход илүү амар. Тэгэхээр сам, үс арчилгааны бүтээгдэхүүн зэргийг өөрийн үсэндээ тохируулан сонгох хэрэгтэй. Будагтай үстэй бол тохирсон шампунь, ангижруулагч хэрэглэх хэрэгтэй. Эс тэгвэл үс улам гэмтэх болно.
Ачаалалтай ажиллах
Сайн амарч, унтах нь бие болон стресс, дарамтаас гаргадаг хамгийн сайн эмч. Тэгэхээр сайн унт өдөрт 8-9 цаг унтах хэвийн юм.
Үс арчлгааны бүтээгдэхүүнийг тохируулан хэрэглэ.
Зарим хүмүүс хурц үнэртэй эсвэл шампунь их хэмжээтэй гар дээрээ авдаг. Энэ буруу зуршил үсийг ихээр гэмтээдэг. Өдөр бүр толгойгоо угааж, усанд орох нь бие болон толгойг ихээр хуурайшуулдаг.
Ус, ногоон цай уу.
Өтгөн цай, халуун, хүйтэн зүйлс шингэн буюу уух зүйлд ордоггүй. Тийм ч учраас өдөрт дунджаар 2 литр усыг уух хэрэгтэй.
Санаа зоволгүй амьдар!
Стрессийг мартаад өөрийгөө хайрла бүсгүй минь. Өөрийгөө хэзээ ч мартаж, орхиж болохгүй. Амралт хамгийн сайн эмч.