Өөрөөсөө олон насаар дүү бүсгүйг заяаныхаа ханиар сонгож багагүй шуугиан дэгдээгээд байсан Никитон хамтлагийн дуучин Батчулуун буюу Бачка одоо ч хуучрашгүй, дахин давтагдашгүй нэгэн хэвээр байгаа. Түүнийг сонсдог, шүтдэг хүмүүс чамгүй олон. Өөрөөсөө дүү бүсгүйг ханиараа сонгосон хэдий ч түүний гэргийг магтах хүмүүс их юм билээ. Сайн ээж, сайн эзэгтэй, сайхан бүсгүй түүний хувьд урлагийн “Топ”-ын арыг нь бат сайн даадаг нь ойлгомжтой. Тэд шинэ жилийн баяраа гэр бүл, найз нөхдийн хүрээнд нижгэр тэмдэглэсэн байна. Сайхан гэр бүлийн шинэ жилийн баяр нэг иймэрхүү…