Хатагтайн гоо сайхны нууц юу байв?
Тэрээр үргэлж нойроо сайн аваад зогсохгүй усан сэлэлтээр хичээллэдэгт түүний нууц оршино. Мөн гоо сайхны хагалгаанд орсноо тэр нуугаагүй ч,
“Зөвхөн гоо сайхны хагалгаа хийлгээд хүний бодол санаа сайхан болчихгүй, бие болон сэтгэлээ ч гэсэн үргэлж тордох хэрэгтэй” хэмээжээ.
Кармен нь анх Vogue. Bazaar сэтгүүлүүдэд 15 насандаа моделоор ажиллаж эхлэсэн бөгөөд энэ өдрөөс хойш нэг ч өдөр хайртай мэргэжлээсээ холдоогүй өдий хүрсэн нэгэн. Мөн Кармен хатагтай “Хамгийн удаан карьер хөөсөн эмэгтэй” гэсэн нэрээр Улаан Номонд бичигджээ.
“Би 100 наслахыг маш ихээр хүсдэг. Үхэх өдрөө би заавал өсгийт өмссөн байх болно”.
Нас бол ердөө тоо гэдгийг ертөнцөд батласан гэхэд буруудахгүй энэ гайхалтай бүсгүйд бүгдээрээ эрүүл энх, сайн сайхныг хүсэцгээе.