“Би секс хийхээсээ өмнө маш их шар айраг уучихсан байлаа. Тухайн үедээ юу ч мэдрэгдээгүй, бүх зүйл л ОК байсан. Гэвч дараа нь жинхэнэ сүйрэл болсон доо. Одоо би уучихвал найз охиноо жаргааж чадахгүй юм байна гэдгээ маш сайн ойлгосон”
28 настай Э.
“Би нэгэн хөөрхөн охинтой яг сайхан учраа ололцоод хамт хонохоор боллоо. Гэтэл тэр намайг бэлгэвчтэй юу гэж асуусан. Би заримдаа л үүнийг авч явж таардаг болохоос энэ удаад байсангүй. Ингээд бэлгэвч хайх даалгавартай болж бараг 1 цаг эмийн сан, дэлгүүрээр хайж арай гэж олоод очтол манай хүн унтчихаад хаалгаа тайлж өгөөгүй дээ. Ингээд л би гэртээ алхаад харьсан даа”
30 настай Б.
“Нэгэн удаа би яг загас наадуулж байхдаа завсарлаад бие засахаар явсан юм. Гэвч энэ нь миний сексийн мөчүүдийг булаачихна гэж яаж санахав. Яг эрхтэн хөвчирчихсөн байхад бие засна гэдэг үнэхээр муухай мэдрэмж байсан Одоо бол би хүсээгүй байсан ч хамаагүй сексээс өмнө заавал бие засдаг болсон”
27 настай Э.
“Би дахиад хэзээс ч Виагра хэрэглэхгүй. Хамгийн сүүлд угаасаа хэрэглэх ч шаардлага уг нь байгаагүй юм л даа. Гэвч би туршиж үзэхээр шийдсэн юм. Анхандаа ёстой халуухан байсан. Гэвч ажлаа дуусчихаад байхад нөгөөх маань бууж өгөхгүй үнэхээр их сандарсан шүү. Энэ үнэхээр аймшигтай байсан”
34 настай Г.