Зарим бүсгүйчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр зовоодог нэгэн асуудал бол сахал билээ. Эмэгтэй хүний уруулын дээд хэсэгт ургасан сахал нь олон шалтгаантай байдаг гэнэ. Удамшлын, гармоны өөрчлөлтын, дарамт стрессийн гэх мэт. Өнөө үед маш олон гоо сайхны салон, үс гуужуулах бүтээгдэхүүнүүд байх ч бид тэр бүр мөнгө төлөөд үйлчлүүлэх, худалдаж авах боломж тохиодоггүй нь үнэн. Иймээс та бүхэндээ үр дүнтэй, эртний нэгэн нууц аргыг танилцуулъя.
Сахлыг арилгах жор:
1. 1 халбага гурил
2. ½ халбага нунтаг цагаан гаа;
3. Сүү
Нунтаг найрлагуудаа сүүтэйгээ холж шүднийй оо шиг өтгөн болгон уруулын дээд хэсэгт ургасан сахалтай хэсэгтээ зузаан түрхээрэй. Энэ нь холимогоо сайн хаттал нь байлгаад дараа нь угаагаарай. Та бүх “сахаллаа” унатал нь энэ маскыг тавьж болно шүү.
Өөр нэгэн арга
Элсэн чихэр, ус, нимбэгний шүүс 3-ийг өтгөн сироп болтол чанана. Уг хольцоо зөөлөн даавуу алчууранд шингээн сахалтай хэсэгтээ байрлуулна. Хатсаны дараа нь даваагаа хуулан аваарай.
Бүсгүй таньд хүсээгүй хэсэг үснээсээ салах энгийн хэрнээ үр дүнтэй зөвлөгөөг хүргэлээ. Гоо сайхан байгаарай, амжилт хүсье.