Миний хайр бүүр дууссан. Тэр хүнийг хүлээн зөвшөөрөх хүндэтгэх 2 л бий. Хэн нэгэн намайг сургаад зөвлөөд загнаад ойлгуулаад өгнө гэж бичсэнгүй зүгээр л бичлээ. Эцэс төгсгөлгүй ядраад л байх юм Ээжээсээ хүртэл төвөгшөөх юм. Найз нартайгаа их л гоё юм ярьсан хүн.
Хөндлөнгөөс харвал би маш жаргалтай азтай хүүхэн л дээ. Энэ хүн намайг ингэж хоосолж тамирдуулж байж жаргааж байна гэж бодох юм. Заримдаа би өөр өнцгөөс харахыг хүсдэг тэгэхэд тэр бол маш сайн хүн. Би ийм хүнтэй таарсандаа баярлаж явах ёстой мэт. Гэхдээ хийсэн бүхнийхээ төлөө хариу авах ёстой байдаг гэж тэр хүн боддог. Хайрласных нь төлөө би би бүүр их хайрлах надад зориулсан бүхнийх нь төлөө би илүү их өгөх ёстой. Тэр хүн их хайрлаад их юм зориулахаар би айх юм. Ажлаар явах ч юмуу гадуур найз нартайгаа явахаар нь битгий ирээсэй гэж бодох юм. Ямар нэг юм тулгахаар нь хүсээгүй сэдэв ярихаар нь хэрэгтэн байцааж байгаа юм шиг асуултууд бүүр уурыг минь барах юм.