Хэдийнэ олны танил болсон урлаг соёл, улс төрийн эрхмүүд хүүхдүүдээ өөрсдийн хүчин зүтгэж буй салбартаа сойж бэлтгэдэг моод дэлгэрээд буй. Тэгвэл энэ жишиг одоо ч үргэлжилсээр буй бөгөөд нэвтрүүлэгч, дуучин, жүжигчин, ая зохиогч гэх олон тодотголтой Д.Цовоогоор үргэлжилж байна. Учир нь тэрбээр охиноо урлагт татан оруулж байгаа гэнэ. Түүний охиныг Э.Номин гэдэг бөгөөд тэрбээр охиноо загвар өмсөгч болгох гэж буй аж. Д.Цовоо охиноо гадаадад мэргэжил эзэмшүүлж “өв тэгш биетэй, олон нийттэй зөв боловсон харьцдаг, тун ч авьяаслаг” хэмээн найзууддаа магтах дуртай гэнэ. Түүний охин Э.Номин аль хэдийнэ загварын ертөнцийн босгыг алхаж, загварын салбарыг шуугиулах бэлтгэлдээ орсон бөгөөд загварын ертөнцөд тэсрэлт хийнэ гэв.