
Сул дорой байдал
Та хэр удаан ганцаараа явснаа өөрөө ч анзаараагүй байгаа. Магадгүй та болзоонд явах ч хүсэлгүй болсон байж мэднэ. Сөрөг бодол эрч хүчээ алдахад хүргэдэг. Тиймээс эерэг бодол болзоо чинь амжилттай болоход нөлөөлнө гэдэгт итгэ. Сэтгэлээр унахын оронд алдаанаасаа суралцаж, ганц бие байхын давуу талуудыг олж хар. Хэрэв сэтгэлийг чинь шаналгаж байгаа таагүй бодлоос салж чадахгүй байгаа бол хэдэн сар болзоонд явалгүй ганцаараа бай.
Голомтгой зан
Та эрчүүдэд өндөр шаардлага тавьсан урт жагсаалт гаргасан бол нөхөрт гарах тухай бодоод ч хэрэггүй. Хүмүүс эд зүйл биш. Тиймээс яг таны захиалсан шиг өндөртэй, царай зүстэй, зан төрхтэй эр хүн гэж байхгүй. Эрчүүдэд тавьдаг шаардлагаа зөөллөж, төсөөлдөг шигээ эр хүнийг гарч ирэхийг хүлээхээ боль.
Уулын бугын араас хөөцөлдөх
Хэрэв та өөрөөсөө илүү залуу, царайлаг, бас дээгүүр зиндааны эрийн араас гүйж байгаа бол цагаа дэмий үрж байгаа хэрэг. Өөртөө итгэлтэй байх сайн хэрэг боловч өөртөө үнэнч байх бүр илүү чухал гэдгийг сана.
Нүүр тулгарахаас айх
Та бусдыг хайрлаж чаддаг ч хайрлуулж чаддаггүй хүн. Өөртөө тохирох хүнийг олж авах бол зөвхөн эхлэл. Танд тохирох хүн таныг олж авахын тулд зарим зүйлээ золиослох зүрхтэй байх ёстой.
Та яахаас ч буцахгүй хүн
Хэрэв та эрчүүдийн араас шаргуу хөөцөлддөг, хүссэн хүн болгонтой явахад бэлэн бол ямар ч хүн тантай хамт байхыг хүсэхгүй. Эр хүн бүсгүйнхээ хувьд зүгээр л хэн нэгэн биш, онцгой хүн байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх зөвхөн хэрэгцээгээ хангах биш, амьдралаа илүү баялаг болгож, хайрлаж, хайрлуулж, нөхөрлөж, адал явдалтай учирч, гарч ирж буй боломжийг ашиглах юм.
Сэтгэлдээ хэн нэгнийг багтаа
Өөрт тохирох хүнтэй учрах хүртлээ гэж долоо хоногийн амралт, үдэшлэгт явахаа хойшлуулах хэрэггүй. Амьдралдаа хэн нэгнийг оруулахад бэлэн гэдгээ бүх дэлхийд зарла. Хувцасны шүүгээндээ хэн нэгний хувцсыг хийх зай гаргаж, түүнд зориулж аяга, алчуур гэх мэт зүйлс худалдаж ав. Ороо хананаасаа холдуулж тавь. Эдгээр үйлдлүүд таныг хэн нэгэнтэй учрах сайн энергийг бий болгоно.
Амархан хоол байх
Зөвхөн сексийн тал дээр ч биш, бүх зүйл дээр өөрийнхөөрөө бай. Дотно харилцаа хүсч байсан ч хэн нэгнийг хоёр удаа болзоонд урьж, уулзая гэх болгонд гүйж очоод байвал эрчүүдийн сонирхол унтарч орхино. Гэрлэх гэж яаран, өөрийгөө хэн нэгэнд бүрэн зориулахын оронд эргэлзэж буй бодлоосоо эхлээд сал.
Хуучин амрагаа мартаж чадахгүй байх
Салаад удсан ч нэрийг нь мартаж чадахгүй байгаа амрагаасаа сэтгэлээ бүр мөсөн татаж авахын тулд сэтгэл хөдлөлөө хянаж сур. Уйтгар гуниг, уур хилэн, хорслоо мартаж чадахгүй удах тусам дахин хайр дурлалтай учрах нь худлаа болдог.