Хийх хугацаа: 1 цаг 15 минут
Порц: 8 хүн
ОРЦ:
Сууринд
400г жигнэмэг
50г элсэн чихэр
90г масло
Зуурмагт
4ш өндөг
2ш нимбэг
400г элсэн чихэр
900г бяслаг
Хийх арга:
1. Шарах шүүгээг 180С хүртэл халаана.
2. Жигнэмэгийг үүрмэг болтол бяцлаад элсэн чихэр болон хайлуулсан масло нэмнэ. Хэв дээр тэгш тарааж тавина.
3. Жигнэмэгтэй хэвийг шарах шүүгээнд 10-15 минут алтлаг бор болтол шарна.
4. Бяслагийг миксерээр хутгана. Өндгийг нэг нэгээр хийж хутгана. Үүний дараа элсэн чихэр, 1ш нимбэгний шүүс болон нимбэгний үрсэн хальсыг хийгээд сайтар холино. Бэлэн болсон зуурмагийг хэв дээр хийнэ.
5. Зуурмагийг хийсэн савнаас өндөр листэнд ус дүүргэж хийгээд зуурмагтай хэвээ голд нь тавина.
6. Чизкейкээ 180С-т 45 минут жигнэнэ. Тасалгааны температурт хөргөөсний дараа хөргөгчинд хийнэ.