52 настай жүжигчин, модель Моника Белуччи нөхөр Венсан Касселиэсээ салаад гурван жил болж байгаа билээ. Тэд хамтдаа 14 жилийг үдсэн юм. Тэгвэл одоо хэвлэлд Моника Белуччи Францын жүжигчин Жиль Леллуштэй дотноссон гэх мэдээлэл гарах болов. Жүжигчин эр Моникагаас 12 насаар дүү аж.
Тэд дээдсийн оролцдог янз бүрийн үйл ажиллагаанууд дээр хамтдаа ирцгээх нь олширчээ. Парис хотод болсон нэгэн хүндэтгэлийн хүлээн авалт дээр тэр хоёр байнга хамтдаа байж, үдэшлэгийг тараад цугтаа явж одсон гэнэ шүү.
Гэхдээ тэднийг зөвхөн ажил хэргийн харилцаатай байх гэсэн яриа ч мөн гарчээ. Учир нь, Жиль жүжигчин төдийгүй найруулагч, зохиолч билээ. Эх сурвалж www.wikimon.mn