Аз жаргалтай байхын тулд долоо хоногт хэдэн удаа секс хийх хэрэгтэй вэ гэдгийг эрдэмтэд судласан байна.
Сэтгэл ханамжтай байхын тулд хосууд долоо хоногт хамгийн багадаа нэг удаа секс хийж байх хэрэгтэй гэдгийг Канадын эрдэмтэд судалж тогтоосон байна. 23 жилийн турш явуулсан энэхүү судалгаанд оролцсон 25 мянган гаруй хүн “Тоо нь их байх нь сайхан ч, долоо хоногт нэг удаа байхад хангалттай” гэсэн хариулт өгч байсан байна.
355 хүн оролцсон онлайн судалгааны дүн, ойролцоогоор 14 жил хамт амьдарч байгаа 2400 хосыг ажиглахад энэ дүгнэлт нь батлагджээ. Хосууд мэдээж хүслээ хязгаарлах хэрэггүй. Гэхдээ өдөр тутмын секс нь хэт их дарамт үүсгэдэг гэдгийг мартаж болохгүй.