Жүжигчин Ли Дон Ган болон Т-ага хамтлагийн дуучин ЖиЁон нар салжээ. Хосуудыг салсан тухай мэдэгдлийг жүжигчин Ли Дон Ганий харьяалагддаг “FNC Entertainment”-аас хийжээ. Тус мэдэгдэлд: Тэд салсан нь үнэн. Саяхан салсан. Өөрсдийн хувийн амьдралд анхаарлаа хандуулахаар шийдсэн. Хоёулаа завгүй байсан учраас аажимдаа хөндийрсөн. Хоёулаа тоглож буй кино болон бусад ажилдаа анхаарлаа хандуулж байсан гэж “FNC Entertainment”-ийн төлөөлөгч хэлжээ. Хосууд 2015 онд болзож эхлэх үед олны анхаарлыг ихэд татжээ. Учир нь Т-аra хамтлагийн дуучин ЖиЁон Ли Дон Ганаас 13 насаар дүү байсан юм.