ХБК-аас авахуулаад АНУ-ын Мичиган мужийн Grand Valley их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн Ч.Дэлгэрцэцэг хийлийг үнэхээр төгс эзэмшиж, амь амьдралынхаа нэгээхэн хэсэг болгож яваа сонгодог авхай.
Хааяахан нэг том арга хэмжээн уригдаж, хийл хөгжимөө уянгалуулж олны сэтгэлийг баясгадаг энэ бүсгүйн талаар таатай, таагүй олон мэдээлэл цацагддаг. Гэвч хувийн амьдралаа олонд дэлгэх дургүй Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн.
Гэтэл өнгөрсөн жилээс түүнийг хүүгийнхээ ааваас өрх тусгаарлаж, өөр нэгэн гадаад эрийн цайг чанах болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Гэсэн ч тэрбээр аль ч мэдээлэлд тайлбар, няцаалт хийж байгаагүй. Харин саяханы нэгэн өдөр хийлч бүсгүй маань нэгэн хөгшин гадаад эртэй нийтийн тээврээр зорчиж олон хүний анхаарлыг татаад авчээ.
Зуны дэлгэр цаг учир нэлээд нимгэн, задгай хувцасласан тэрбээр үйлдвэр комбинатын автобусны буудал дээрээс “БММЗ”-гийн автобусанд ахимаг насны гадаад эртэй орж иржээ. Тус автобусанд зорчиж явсан иргэд Дээгийг хармагцаа шууд л таниж, шивэр авир хийж эхэлсэн аж. Харин хийлч бүсгүй олныг үл анзааран хамт явсан эртэйгээ нялуурч гарчээ. Өнөөх эр нь Дээгийгийн гуя хасыг ичиж зовохгүй илж таалан олны нүдийг орой дээр нь гаргасан аж. Хосууд төв номын сангийн буудал дээр буусан бөгөөд хоёр буудал зорчихдоо нэлээд нялуурлын байдалтай байж, зорчигчдыг сандраагаад авсан гэнэ лээ.
Н.Хувьзаяа www.secret.mn