Ямар мэргэжил эзэмшвэл эрчvvдэд таалагдахаа эмэгтэйчvvд бодож vзсэн болов уу. Гэр бvл зохиоход мэргэжил vнэхээр нөлөөлдөг аж. ОХУ-ын социологчдийн хийсэн судалгаагаар санхvvгийн байдлаас илvvтэй эрчvvд эмэгтэйчvvдийн мэргэжилд нь “дурладаг” болохыг тогтоожээ. Тухайлбал орос эрчvvдийн ихэнх нь эмнэлгийн ажилтан бvсгvйчvvдтэй гэрлэхийг илvvд vзжээ. Харин хvн амын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 70 хувь нь эмч, эмнэлгийн ажилтантай гэр бvл зохиохыг хvсдэгээ илэрхийлжээ. Тухайлбал эрэгтэйчvvдийн 71 хувь, эмэгтэйчvvдийн 78 хувь нь эмчтэй суух хvсэл сонирхолтойгоо илэрхийлжээ.
Мөн судалгаагаар эмч сувилагчийн мэргэжил хамгийн их рейтингитэй байгаа нь нотлогджээ. Гэвч хvvхнvvд бас инженер, банкир, өмгөөлөгч нөхөртэй байх сонирхолтой гэнэ. Орост одоо энэ гурван мэргэжил хамгийн нэр хvндтэй байна. Эдгээрийн араас мэдээллийн техникийн мэргэжил хамгийн ирээдvйтэйд тооцогдож байгаа аж.