Чихэр амттан дүүрэн, бэлэг авах, тоглож хөгжих боломж, гэнэтийн тааламжтай сюрприз бүхий төрсөн өдрийн баярыг хүсэн хүлээдэггүй хүүхэд ховор. Баярыг амжилттай зохион байгуулах нь эцэг эхийн үүрэг.
– Төрсөн хүүхдийн нас болон уригдсан зочдыг харгалзан баярыг эохион байгуулах. 3-4 настай хүүхдийн төрсөн өдөрт хэт олон хүн (дээд тал нь 5-6) байх шаардлагагүй. Бяцхан зочдын эцэг эх нь энэ баярт оролцох нь тохирно.
– Сургуулийн өмнөх 5, 6 насныхан хөдөлгөөнт болон оюун ухаан сорьсон тоглоомд дуртай тул тэдний төрсөн өдрийн баярт томчуудыг урих хэрэггүй.
– Харин 12-13 насны хүүхдүүдийн баярыг хэт хянах, оролцохгүй байхыг хичээгээрэй. Тэднийг түр хугацаанд орхи. Энэ насанд хүүхдүүд нууцлаг зүйл ихтэй байдаг тул саад болох хэрэггүй. Төрсөн өдөр бол гэр бүлийн уламжлалт сайхан баяр. Төрсөн өдрийг ээж, аав, эмээ, өвөө, нагацууд, ах.эгч, дүү нарын дунд тэмдэглэдэг нь ураг садны холбоо харилцааг бэхжүүлдгээрээ давуу , юм. Гэхдээ хүүхдүүд найз нөхөд, ангийнхантайгаа төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсэх нь бий. Тиймээс баярыг “томчуудын”, “хүүхдийн” гэсэн хоёр өөр өдөр хувааж тэмдэглэж болно. Юу бэлтгэх вэ? Хүүхдийн төрсөн өдөрт тансаг хоол, зуушны хэрэг төдийлөн байдаггүй. Тэдэнд өвөрмөц зүйл, хөгжиж наадах нь чухал болохоос элдэв төрлийн хоол, салатыг үнэлж, дүгнэхийг мэдэхгүй.
Иймд:
– Бялуу чихэр, амттан өрсөн тусгай ширээ байхад болно.
– Амтат чихэрлэг ундаа, жүүс зайлшгүй байх ёстой. Үүнгүйгээр баярыг төсөөлөх аргагүй. Мөн ширээн дээр жимс тавихаа мартуузай. Хажуу айлын хүүхдүүдэд зайрмаг өгч болно.
– Хүүхдүүдийг тоглож, гүйж ядарсны дараа ширээнд уриарай. Хөнгөн зууш, салат байхад тохиромжтой.
– Эцэст нь ёслол төгөлдөр (харанхуйд) баярын бялуугаа тавина. Бялууг тойруулан үлээхээр лаа шигтгэсэн байхыг мартуузай.
– Хүүхдийг хөгжөөхийн тулд ширээндээ асгаж, цутгалгүй, хоол ундаа нямбай идсэн хүүхдийг шалгаруулж тусгай шагнал өгөх арга хэмжээг зохион байгуулж болно. Хүүхдийн төрсөн өдөр бол зохион байгуулсан арга хэмжээ биш тул аль болох хөнгөн, хөгжилтэй байлгахад анхаараарай. Төрсөн өдрийн баяр мөн хүмүүжлийн ач холбогдолтойг санаарай. Чухам түүнд баяр хүргэх гэж хүмүүс цугларсан нь хүүхдэд онцгой сайхан санагддаг. Бэлэг тус бүрийг задалж үзэх, баярлаж талархах боломж түүнд олго. Үүний дараа бэлгүүдийг орны мухарт шидэх ч юм уу хайхрамжгүй хандалгүй жижиг ширээ эсвэл комодон (тавиур) дээр өрж тавиулаарай. Төрсөн өдрөөр дурсгалын зураг татуулах, видео бичлэг хийхээ мартуузай. Баярын бялууны лаа үлээх зэрэг гол үйл явдлыг зурганд буулгаарай.