“Ёс эрдэм” бүрэн дунд сургуулийн захирал, боловсрол судлалын докторант Э.Энхпүрэв Монголын хамгийн өндөр IQ-тэй хүүгээр тодорч “Электрон жаал” гэж нэрлэгдэх болсон. Үеийнхээ хүүхдүүдээс мэдлэг боловсрол, амжилтаар ялгарч чадсан тэрээр сурагчийн ширээнээс захирлын суудалд заларсан “том” нэгэн.
“Би анхны цалингаараа гэртээ хивс, тоос сорогч авч байсан. Цагаан сараар өвөөдөө мөнгөн аяга бэлэглэж байснаа мартдаггүй юм. Өөрийнхөө хөдөлбөмөөр олсон бүхэн амттай байдаг юм билээ. Одоогоор хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрөөр багш нарын цалин хангамж, байрны түрээс гэх зэрэг төлбөр тооцооны асуудлаа зохицуулаад л нэг их илүү гарахгүйгээр л таардаг. Миний хувьд бусад сургуулийн захирлууд ямар хэмжээний цалинтай байдаг вэ тэр л хэмжээгээр цалинждаг.