Монголын тайз, дэлгэцийн урлагийн “сувд” болсон нэгэн сайхан эмэгтэй бол Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувд гуай. Бага залуу наснаасаа дэлгэцэнд дүрээ мөнхлөн үдээсэн түүнийг удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Чухам ийм л чадварлаг, сайхан хүмүүс одоо үеийн жүжигчдэд залгамж халаагаа бэлдэн өгч цагийн цагт үргэлжид сайхнаар дурсагдах зам мөрөө үлдээж яваа нь үнэхээр бахдууштай.
Олны хүндэтгэл хайрыг дааж явах ухаан өвөртөлсөн Н.Сувд гуай өдий хүртэл залуу сайхнаараа харагдах нууцаасаа “Хүн тухайн цаг үеийнхээ цөцгийг нь амталж, шимийг нь мэдэрч байх хэрэгтэй. Энэ л өөрийнхөө насанд сайхан харагдахыг нууц шүү дээ” хэмээн нэгэнтээ өгүүлсэн байдаг. Манай сайт та бүхэнд Мандухай цэцэн хатны дүрээрээ үзэгчдийнхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн Ардын жүжигчин Сувдын машид тунгалаг, нүд гялбуулсан сайхан төрхийг хуваалцаж байна.