Тарсан, тараагүй нь мэдэгдэхгүй үлгэн салган жил гаруй хугацааг өнгөрөөсөн “Киви” хамтлагийнхан сүүлийн үед бүр таг чиг. Харин хамтлагийн ахлагч Укагийн хувьд өнгөрсөн нэг жилийн хувийн “амбицаа” хөөж бие даасан цомог хүртэл гаргаад авсан.
Нэг их сүр дуулиантай нээлт хийж МУСГЗ Б.Долгион, Рагу зэрэг тэргүүтнийг нээлтэндээ урьж өөрийгөө болон цомгоо магтуулж, рекламдаад байсан түүний “I’m in love” цомог тэгтлээ газар авахгүй байгаа нь үнэн. Тэрбээр уг цомгоороо рок попод тэсрэлт хийнэ гэж итгэл бардам хэлж байсан бөгөөд янз, янзын клип хийлгэж, зөвхөн цомгийнхоо зургийг авахуулах гэж гадаадын хэд хэдэн орноор явсаар гээд байгаа.
Гэсэн ч чадал муутайхан хоолойтой түүний цомгийг хэн ч худалдаж авахгүй байгаа ажээ. Тиймээс аргаа барсан Ука энд тэндэхийн тоглолт хүлээн авалтад очихдоо өнөөх цомгоо хүмүүст бэлэг, шагнал гэх маягаар багц багцаар нь тарааж байгаа гэнэ. Гэсэн ч дэмжээд дэмжээд явдаггүй гэдэг шиг тараагаад тараагаад дуусдаггүй түүний цомгууд Укагийн хувьд тэсрэлт биш шаталт болж дуусч байгаа бололтой.
Г.Мөрөн www.uls.mn