АНУ-ын иргэн Vinny Ohh гэгч залуу бусдаас өөр, онцлог байх, эрэгтэй хүйсээ солиулахын төлөө өдгөө 50 мянган ам.долларыг зарцуулаад байна. Олон үе шаттайгаар нийт 110 удаагийн том жижиг гоо сайхны мэс заслын дараа өөрийн хүссэн дүр төрхөө бий болгож чаджээ.
Гэхдээ түүний сэтгэл ханаагүй байна. Одоо бүрэн төгс бүсгүй хүн болохын тулд хөх, үтрээ хийлгэх хэрэгтэй байгаа. Ингэхийн тулд 160 мянган ам.доллар хэрэгтэй байгаа гэнэ. Тэрээр 17 настайгаасаа өөрийн хүсэлдээ хөтлөгдөн дүр төрхөө өөрчилж эхэлсэн байна.
Vinny Ohh хүүхэд байхаасаа шүтэн биширч өссөн Трансформац киноны дүртэй адилхан болохыг хүсдэг байсан. Мөн эмэгтэй хүн болно гэдэг туйлын хүсэл гэж хэлжээ.
time.mn